ЭНЭТХЭГ: Чип болон дэлгэц үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭНЭТХЭГ: Чип болон дэлгэц үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжинэ

/2022.9.22/ Энэтхэгийн засгийн газраас хагас дамжуулагч чип болон ухаалаг төхөөрөмжийн дэлгэц үйлдвэрлэх хүсэлтэй компаниудыг дэмжих 10 тэрбум ам.долларын төлөвлөгөө батлан гаргажээ.

Өчигдөр хийсэн мэдэгдэлд дурдсанаар ерөнхий сайд Нарендра Модигийн засаг захиргааны зүгээс хагас дамжуулагчийн үйлдвэр барих хүсэлтэй аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалтын тэн хагасыг нь санхүүжүүлнэ гэсэн байв. Үүнээс өмнө тус улсын засгийн газар ямар төрлийн чип үйлдвэрлэх гэж байгаагаас хамааруулан 30-50 хувийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байсан юм.

Дэлхийд гар утас үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт орж байгаа Энэтхэг улс нь цаашид өөрсдөө чип үйлдвэрлэдэг болсноор энэ төрлийн бүтээгдэхүүний импортын хамаарлаас салж, Хятад улс шиг дэлхийн хэмжээний томоохон нийлүүлэгч болох зорилготой байгаа ажээ.

Мөн гар утасны дэлгэцийн үйлдвэр барих гэж байгаа аж ахуйн нэгж доод тал нь 120 тэрбум рупи буюу 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа тохиолдолд төрөөс зардлын 50 хувийг нь санхүүжүүлдэг байсан хөрөнгө оруулалтын босгыг ч мөн цуцалсан байна. Ингэснээр хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудад үзүүлэх төрийн дэмжлэг 50 хувиар нэмэгдэх учиртай юм.

Тайванийн Hon Hai Precision Industry Co. бидний нэрлэж заншсанаар Foxconn болон өнгөт металлургийн Vedanta Ltd компаниуд хамтран ерөнхий сайд Модигийн төрөлх муж болох Гужаратад чипний үйлдвэр барина гэдгийг 9-р сарын эхээр мэдээлж байсан ба энэхүү үйлдвэрийн чип зохион бүтээх, угсрах, шалган турших, дэлгэц үйлдвэрлэх бүх нэгжүүд нийлээд 19,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа хэмээн хамтарсан компанийн мэдээлэлд дурджээ.

Эх сурвалж: Bloomberg.com

Хүнсний 4-р дэлгүүрээс СУИС хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана
Хүнсний 4-р дэлгүүрээс СУИС хүртэлх замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.