Согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хохироосон хэргийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хохироосон хэргийг илрүүлжээ

/2022.09.14/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт энэ оны тавдугаар 24-ний өдөр 60 настай, "Т" гэх иргэн гадны нөлөөтэй нас барсан хэрэг бүртгэгджээ.

Үүний дагуу аймгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Тодруулбал, тус хэрэг дээр Эрүүгийн цагдаагийн алба /ЭЦА/, Мөрдөн байцаах алба /МБА/-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын хэсэг гарган Баянхонгор аймагт ажиллаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд тус аймгийн харьяат 33 настай "Б" гэгч үйлдсэныг тогтоожээ. Улмаар нотлох баримтуудыг хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Албаныхан мэдээлснээр амь хохирогч хэрэгт холбогдогч нар тухайн өдөр анх танилцсан бөгөөд хамт архи уусан болох нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэг үйлдэгдэх болсон шалтгааныг нарийвчлан тогтоохоор үргэлжлүүлэн шалгаж байна гэлээ.

“МАЗААЛАЙН ТЭЖЭЭЛИЙН АЯГА” нэртэй тэжээлийн сав шинээр байрлуулжээ
“МАЗААЛАЙН ТЭЖЭЭЛИЙН АЯГА” нэртэй тэжээлийн сав шинээр байрлуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.