Э.Болормаа: Архи зарахыг хориглосон захирамжийг цуцаллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Болормаа: Архи зарахыг хориглосон захирамжийг цуцаллаа

Ховд аймгийн Засаг дарга Д.Болормаа

/2022.9.13/ Ховд аймагт сар бүрийн 1, 15-ны өдрүүдэд болон долоо хоног бүрийн баасан гарагт архи худалдаалахыг хориглосон байдаг.

Тэгвэл тус аймгийн Засаг дарга Э.Болормаа дээрх хориглосон захирамжийг хүчингүй болгож буйгаа мэдэгджээ. Тэрээр:

-Архийг худалдаалахыг хориглох нь архидалтай тэмцэх шалгарсан арга биш. Тийм учраас архидалттай тэмцэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгож, цуцаллаа. Аливаа зүйлийг хориглож, хаах тусам асуудал дагуулдаг. Нууцаар архи худалдаалах, орон гэртээ болон гол ус бараадах зэргээр ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь нууц биш ээ. Хуулийн дагуу, соёлтой хэрэглээг нэвтрүүлж зах зээлийн зарчмаараа ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэрийг гаргалаа хэмээв.

Өнөөдөр 27 хэмийн дулаан, бороо орохгүй
Өнөөдөр 27 хэмийн дулаан, бороо орохгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.