Улаанбаатарын автомашинууд км тутамдаа 15 төг, орон нутгийн автомашинууд 45 төгрөг төлнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарын автомашинууд км тутамдаа 15 төг, орон нутгийн автомашинууд 45 төгрөг төлнө

/2022.09.08/: Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүд, тэр дундаа түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах чиглэлд хийж буй ажил ямагт олны анхаарлын төвд байдаг.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд ч өндөр хэмжээнд яригддаг дээрх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг дараах мэдээллийг өгч байна.

2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас авто замын түгжрэлийг бууруулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд 12 багц томоохон ажлыг хэрэгжүүлж байгаа.

Нийслэлийн хэмжээнд 13 байршилд 228 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй замын байгууламжийн ажил үргэлжилж буй юм. Үүний 70 тэрбум төгрөгийг 2022 онд олгож байна.

RFID БУЮУ РАДИО ДАВТАМЖИЙГ АШИГЛАХ СИСТЕМИЙГ ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

What is RFID technology? - The Agrotech Daily

Улаанбаатар хотод зам тээврийн удирдлагын ухаалаг систем нэвтрүүлснээр түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах үндсэн зорилтод хүрэхэд 30 хувийн нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол бий. Зам тээврийн удирдлагын ухаалаг системийг үндсэн гурван чиглэлээр хэрэгжүүлж байна. RFID буюу радио давтамжийг ашиглах систем үүнд багтана.

Энэ нь камерын систем биш, харин автомашины зорчилтыг уулзваруудад таних шинэ уншигч юм. Удирдлага, хяналтын энэхүү системийг шинээр төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлж байна.

Тээврийн цагдаагийн ажлыг цахимжуулж, иргэд цаашдаа цахимаар торгууль төлдөг систем рүү шилжих юм. Үүнд 22.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улаанбаатар хотын гудамж, зам , талбайг камержуулах ажилд хувийн хэвшилтэй хамтарч ажиллана.

Авто замын сүлжээний хөндлөн, босоо чиглэлд гол болон туслах зам барьж, зогсоолуудыг нэмэгдүүлж байгаа. Их багтаамжийн буюу 5 болон 9 давхар зогсоолыг барьж байгуулахад найман тэрбум төгрөг төсөвлөсөн. Явган хүний 16.8 км зам, унадаг дугуйн 14.4 км замыг шинээр тавьж байна. Энэ ажилд 11.2 тэрбумыг зарцуулж байгаагаас гадна 74 ил зогсоолыг шинэчилж байгаа. Энэ бүхэн 414 тэрбум төгрөгийн төсөвт багтсан ажлууд юм.

Нийт төсөвт өртгийн 62 хувьтай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт он дамнан хэрэгжихээр байгаа. Өөрөөр хэлбэл 40 хүрэхгүй хувь нь 2022 ондоо багтаж дуусна. Тиймээс ч энэ зохицуулалтыг гурван жилийн төлөвлөлттэй хийж байна. 2023 оны төсвийн 70 орчим хувийг 2022 он дамнасан төсөв эзлэх магадлалтай байна. Ирэх онд томоохон ажил эхлэх гэхээс илүү өмнөх оны ажлыг гүйцээх төсвүүд голчлох юм.

ЗАМЫН ТӨЛБӨР ХУРААМЖИЙГ КМ ТУТАМД 15 ТӨГРӨГӨӨР
ТООЦОЖ АВДАГ БОЛНО

Cctv Traffic Camera Factory Sale, 51% OFF | www.ingeniovirtual.com

Зам тээврийн түгжрэлийг бууруулах чиглэлд зөөлөн, хатуу бодлогыг хослуулан хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын 1181 км орчим замын 85 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, жил бүр нөхөөс, засвар хийдэг замууд байна. Замын сангийн хөрөнгө зам ашигласны төлбөрөөс бүрддэг. Замын төлбөр моторын багтаамжаас хамааран бага оврын машин 20,000, том машин 40,000 төгрөгийг жилдээ төлдөг. Зам тээврийн удирдлагын ухаалаг систем RFID ашиглалтад орсноор замын төлбөр хураамжийг км тутамд 15 төгрөгөөр тооцож авдаг болно.

Нийслэл хотын иргэд жилд дунджаар 10 мянган км зам туулдаг гэсэн судалгаа байна. Түүнчлэн Улаанбаатарт зорчиж буй машины 18 хувь нь хөдөө орон нутгийн машинууд байдаг гэсэн судалгаа бий. Ний нуугүй шууд хэлэхэд ойрын аймаг, сумдын иргэд амралтын өдрүүдэд ирж, такси үйлчилгээ эрхэлж, ашиг олдог. Эдгээр машины хувьд км тутамд төлөх төлбөр нь 45 төгрөг байх юм. Товчоодоор орж ирэхэд 1500 төгрөг төлдөг хэвээр байна.

Мөн их багтаамжийн зогсоолуудыг шинээр барьж эхэлсэн. Ингэснээр хөдөө, орон нутгаас ирж байгаа хүмүүс үнэгүй зогсоолд машинаа тавих боломжийг бүрдүүлнэ.

Хотын хоёр захад байрших их багтаамж зогсоолууд руу богино эргэлтийн автобус явуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болно. Өөрөөр хэлбэл цаасан хэлбэрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, тусгай мэдрэгч /tag/-тэй болно.

Тэрхүү мэдрэгчийг ашиглаж төлбөр тооцоог бүртгэж, бүрэн барагдуулахад анхаарах юм. Төлбөр тооцоо төдийгүй автомашины үзлэг оношилгооны хамрагдалтыг ч нэмэгдүүлнэ.

Цаашид Улаанбаатар хот тээврийн хэрэгсэл төдийгүй шатахууны хувьд ч стандарт тогтооно. Нийслэлийн агаарын бохирдол асар их байгаатай холбоотойгоор шатахууны стандарт тогтоохоор яригдаж байгаа.

1.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАСАН УУ?

Нийслэл хот 2022 онд нэг их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ

Өнгөрсөн зургаадугаар сарын 22-ны НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн төсөвт тодотгол хийж, өөрчлөлт оруулсан. Тэрхүү өөрчлөлтөд туссан нэгэн зүйл нь 1.8 тэрбумын тендерийн зардал юм. Нийслэлд томоохон мега төслүүд болох шинэ тойрог зам, LRT, дүүжин тээвэр зэрэг төсөлд олон улсын хэмжээний оролцогч татах, хөрөнгө оруулагчдыг авчрахын тулд тэдэнд зориулсан мэдээлэл зайлшгүй шаардлагатай.

Ганц жишээ татъя. Шинэ тойрог зам л гэхэд нийтдээ 71.5 км, эхний ээлжинд Туулын эрэг дагуух 33.4 км замыг ашиглалтад оруулах гэж байна. Энэхүү зам нь зургаан түвшний уулзвартай. Энэхүү замд хэрэглэгдэх далангийн материал л гэхэд Улаанбаатараас Баян-Өлгий орох хэмжээний материал шаардлагатай болж байгаа. Юун түрүүнд инженер геологийн судалгаа болон байр зүйн дэвсгэр зураг хийх ёстой. Мөн байгаль орчны урьдчилсан нөлөөллийн судалгаа хийх, зорчилтыг тооцоолох гэхчлэн ажлуудыг энэ хүрээнд хийх юм.

ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?

Дүүжин зам төслийн ажлын баг бэлтгэл ажлыг хангана

2020 оны наймдугаар сард Франц, Монголын талаас гэрээ зурахдаа дүүжин тээврийн эхний чиглэлийг тодорхой зааж, хоёр дахь чиглэлийг нээлттэй орхисон юм билээ. Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд баригдахаар тохирсон чиглэлийн хувьд ТЭЗҮ хийх явцад хүндрэлтэй зүйлс гарч ирсэн. Уг чиглэлд маш олон гэр хорооллын дээгүүр явахын дээр барилга угсралт, газар чөлөөлөлтөд төвөгшил их гарч, иргэдийн зорчилт тааруу байхаар судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс нэгдүгээр чиглэлийг хотын зүүн чиглэлд барья гэсэн санал гаргасан.

Үндсэн хоёр хувилбар санал болгоод байна. Нэгдүгээрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд 6.9 км, хоёрдугаарт Сэлбэ гол дагаж Долоон буудлаас төв рүү орж ирсэн чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлье гэсэн санал өгсөн. Одоогоор Францын талаас хараахан хариу өгөөгүй, санал нэгдээгүй байна.

Нээлттэй орхисон 22.5 сая еврогийн өртөг бүхий хоёр дахь чиглэлийн хувьд ТЭЗҮ-г боловсруулаад дуусаж байна.

2023 оны хавраас барилга угсралт хийгээд 2024 онд ашиглалтад оруулах юм. Дүүжин тээвэр барих "Пома" компанийн хувьд дэлхийн 16 оронд 88 төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компани. Өөрийн гэсэн стандарттай, тухайн орны далайн түвшний даралт, салхины хүч, зорчигчдын тооноос хамааран ТЭЗҮ боловсруулдаг аж. Манай орны хувьд 2.8 минут тутамд нэг кабин байршуулж, цагт 1500-2000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээвэр барьж байгуулахаар ТЭЗҮ-д тусгажээ.

Эх сурвалж: НЗДТГ

Дэлхийн хамгийн хүчирхэг 5 СОШИАЛ ИНФЛҮҮНСЕР
Дэлхийн хамгийн хүчирхэг 5 СОШИАЛ ИНФЛҮҮНСЕР
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.