/2022.9.8/ Форбес 2022 оны сошиалын шилдэг 50 инфлүүнсерийг зарлажээ.
Сошиал бий болсноор хүн төрөлхтөнд нөлөөлөгчид урд өмнөхөөс хил хязгааргүй болж, нөлөөлөл нь илүү хүчирхэгжив. Үүнийг үл хэрэгсэх аргагүй бөгөөд тэд жил бүр их хэмжээний мөнгө "хийх" болжээ. Тэдний нөлөөлөл хүчтэй тул бизнесүүд тэдэнд дуртай нь аргагүй хэдэн саяар нь мөнгөө зориулж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулах болов.
Форбесын гаргасан шилдэг 50 инфлүүнсер гэхэд Youtube, Tik Tok, Instagram хуудсанд нийлээд 1,9 тэрбум дагагчтай. Энэ хүчтэй нөлөөлөл биш гэж үү? Тэдний дундаж нас 31. Эдгээр инфлүүнсерүүд зөвхөн 2021 онд 570 сая долларын орлого олжээ. Энд ямар ч үйлдвэрлэл, бүтээгдэхүүн гаргахгүйгээр шүү дээ. Энэ бол жинхэнэ инфлүүнс ажээ.
Ингээд шилдэг 5 инфлүүнсерийг танилцуулъя. Танилцуулах ч гэж та бүхэн хэдийнээ мэдэх биз дээ.
1.Жимми Доналдьсан.
2021 оны орлого нь 54 сая доллар.
Нийт дагагчийн тоо 162 сая.
Тэрээр амьдаар нь хамгийн удаан хугацаанд газар булуулах, 30 хоног өлсгөлөн байх зэрэг сонин сонин зүйлийг сэдэж, Youtube-ээс ихээхэн мөнгө олдог. Хамгийн сүүлд гэхэд хүмүүст 10 мянган доллар өгч, нэгэн дэлгүүрт нуугдахыг даалгах бөгөөд хэрвээ олдчихвол 10 мянган доллараа хураалгах тэмцээн гэх үү, тоглоом гэх үү нэг зүйлийг зохиосон байгааг ЭНД ДАРЖ үзэх боломжтой. Тэр олсон мөнгөөрөө хамгийн эхэнд жагссан нь зөвхөн энэ биш. Тэр өөрийн MrBeast Burger ресторанаа өөрийн сувгаараа сурталчилж, борлуулалтаа өсгөхийн зэрэгцээ өргөн хэмжээнд бизнесээ эрхэлдэг.
2. Чарли Д.Амилио
2021 онд олсон орлого: 17,5 сая доллар
Дагагчийн тоо 203,7 сая
Энэ жил тэрээр 19 настай. Гэвч тэрээр хамгийн өндөр орлоготой Тик Токчин. Д.Амилио бүжиглэж буй бичлэгээ тавьдаг бөгөөд ингэхэд нь түүнд зориулж хувцасны брэндүүд харамгүй мөнгө төлдөг. Мэдээж, ихэнхдээ өөрийн гэр бүлийн бизнесийг дэмжих бөгөөд мөн гэрээт байгууллагуудынхаа сурталчилгааг түлхүү хийдэг байна. Энэ охины "ачаар" Д.Амилио брэнд тун ч амжилттай хөгжиж, өргөжин тэлж байгаа юм.
3. Александра Күүпер
2021 онд олсон орлого: 20 сая доллар
Дагагчийн тоо 3,6 сая
Күүпер сексийн талаар ярилцдаг подкаст хийдэг. "Аавыг нь дууд" нэртэй подкас тыг анх нэг өрөөнд хамтран амьдарч байсан Софиа Франклинтай хамтран эхлүүлжээ. Үүний дараа тэд хоёул ихээхэн алдартай болсон байна. Гэвч тэд салж ажиллахаар шийджээ. Энэ үед буюу 2020 онд Күүпер Spotify-тай 60 сая долларын гэрээ байгуулжээ. Ингээд түүний подкаст нь дэлхий даяар хамгийн олон сонсогчтой, 1 номерын подкаст болж чадсан байна.
Гэхдээ Күүперийн подкастын гол сонсогчид нь эмэгтэйчүүд байдаг онцлогтой.
4.Эллиот Тебелэ
2021 онд олсон орлого: 30 сая доллар
Дагагчийн тоо 20 сая
Интернэт дэх хамгийн инээд хүргэм хөгжилтэй зураг, меменүүдийг мэднэ л биз дээ. Тэгвэл тэдгээрийг "үйлдвэрлэгч" бол энэ нөхөр юм. Түүнийг интернэтэд Fuck Jerry гэдэг.
Үүнийгээ тэрээр тоглоомтой холбожээ. Таны меме юу болох вэ гэдэг энэ тоглоом хамгийн их түгэж, Амазоны хамгийн их түгсэн 17 дох тоглоом болжээ.
Ганц тоглоом байдаггүй түүнд өөр брэндүүд бий. Гол нь эдгээрийгээ холбон "тоглож" ихээхэн мөнгө олж, бизнесээ өргөжүүлж чадсан байна.
8.Хаби Лэйм
2021 онд олсон орлого: 10 сая доллар
Дагагчийн тоо 231,4 сая
Тавдугаархыг биш харин та бидний хамгийн сайн мэдэх Хаби Лэймийг бичихийн тулд шууд 8 дугаархыг орууллаа. Тэрээр Тиктокт 146 сая дагагчтай бөгөөд энэ дэлхий дээрх Тик Токт хамгийн олон дагагчтай хүн юм. Амьдралын "бодит үнэн"-ийг ямар ч үггүйгээр өгүүлдэг түүнийг Форбес 30 хүртэлх жагсаалтдаа оруулж байв.
Ковидын цар тахлын үеэр Хаби Лэйм Италид амьдарч байсан бөгөөд үйлдвэрийн ажлаасаа халагджээ. Гэвч одоо тэрээр Web3 брэндийн нүүр царай, криптовалютын бизнес эрхэлдэг дэлхийн хамгийн том бирж Binance-тай хамтран ажиллагч болох гэрээг энэ долоодугаар сард байгуулжээ. Мөн PSG хөлбөмбөгийн клубтэй гэрээ байгуулж, Hugo Boss-той хамтран ажиллахаар болсон.
Эх сурвалж: Форбес