Б.Баасандорж: 507 тонн махнаас хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аюултай нян илэрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баасандорж: 507 тонн махнаас хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аюултай нян илэрлээ

/2022.09.07/ Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээллийг МХЕГ-аас өнөөдөр танилцуулав.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж:

-Шинжилгээний дүнгээр стандартын шаардлага хангаагүй 507 тонн мах байна. Тодруулбал, дараах 8 ААН-ийн мах стандартын шаардлага хангаагүй. Үүнд,

  • Өргөө мийт трейд ХХК /66 тонн/
  • Тэлмүүн-Ану ХХК /100 тонн/
  • Алтанцээл меат ХХК /25 тонн/
  • Эх Хөгжил ХХК /5 тонн/
  • Эм Ди Си Пи ХХК /204 тонн/
  • Хан сүжигт ХХК /80 тонн/
  • Өлзийт тал ХХК 0.8 /тонн/
  • Хүн Од ХХК /25 тонн/

Дээрх ААН-үүд өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй хүнсний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрсөн байна. Өөрөөр хэлбэл, хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аюултай нян илэрсэн учраас албадлагын арга хэмжээ авч, 507 тонн махыг устгах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс нянгийн тоо нь хэтэрсэн учир устгах нь зүйтэй гэдэг саналыг гаргасан гэлээ.

Ирэх ням гарагт “Тал нутгийн марафон“ болно
Ирэх ням гарагт “Тал нутгийн марафон“ болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.