/2022.09.07/: 2022 оны есдүгээр сарын 11-ний өдөр Хүй долоон худагт Монголын Хөнгөн атлетикийн холбоо, Монгол наадам цогцолбор, Япон Улсын элчин сайдын яам хамтран Мобиком корпорацийн дэмжлэгтэйгээр өсвөр үе, насанд хүрэгчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд "Тал нутгийн марафон" олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд оролцогчид Монголын хөнгөн атлетикийн холбооноос олгосон мандатыг зүүж оролцоно. Тэмцээний хураамж 2000 төгрөг бөгөөд оролцогчид суралцагчийн хувийн хэрэг, төрсний гэрчилгээ эсхүл иргэний үнэмлэх, нэг хувь цээж зурагтай ирнэ.
Оролцогчдыг есдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 10:00-16:00 цагийн хооронд Спортын төв ордонд бүртгэж байна. Техникийн зөвлөгөөн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны 18:00 цагт Спортын төв ордны 308 тоот танхимд болно.
Тэмцээн нь Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Эх сурвалж: БЕГ