Хүүхдэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг шалгаж байна

/2022.08.26/: СХД-ийн ИТХ-ын дэргэдэх Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа “Ээлтэй -Ирээдүй” нөлөөллийн аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх шатны байгууллагуудын гадна, дотор орчин, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хүүхдэд аюул учруулж болзошгүй эрсдэлт нөхцөл байдлын хяналт, шалгалтыг хийж байна.

Хяналт, шалгалтыг Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс, УБЦТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороо, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, 43 хорооны иргэдийн Нийтийн хурал гэсэн 9 байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байгаа юм.

Хоёрдахь өдрөө үргэлжилж байгаа хяналт, шалгалтад өнөөдрийн байдлаар 32 боловсролын байгууллагын гадна, дотор орчинд үзлэг, шалгалт хийлээ.

Цахилгааны шон хазайсан, тоглоомын талбайд байрлах саравчны дээвэр цөмөрсөн, цахилгаан дамжуулах утас газраас ил явсан, гэрэлтүүлгийн харанхуй гудамж, таггүй траншейн зэрэг 58 зөрчил дутагдлыг илрүүлж, аюулгүй болгох талаар заавар, зөвлөмжийг өгч ажиллажээ.

Эх сурвалж: ОБЕГ

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.