/2022.08.26/: Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, сургалтын чанар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой багш, удирдах ажилтны зөвлөгөөн Монгол-Солонгосын политехник коллеж дээр зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд нийслэл, орон нутгийн 76 мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын 250 багш удирдах ажилтнууд танхимаар, цахимаар 2700 нийт 3000 орчим багш удирдах ажилтан оролцож байна.
БШУЯ, Боловсролын ерөнхий газар хамтран Европын холбоо, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Койка олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа уг зөвлөгөөнд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, чиглэл, хөгжлийн чиг хандлага" сэдвээр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил" сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Сургалт зөвлөгөөн 2022 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 8:30-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Эх сурвалж: БЕГ