“Ахынхаа нэрийг САЙД БОЛНО гээд бичээд өг“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ахынхаа нэрийг САЙД БОЛНО гээд бичээд өг“

-ҮЗЭЛ БОДОЛ-

/2022.8.26/ Засгийн газрын зарим сайд нар солигдох сургаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Дараагийн сайд болох хүн" хэмээн таамаг бичиж эхлэв.

Үнэндээ эдгээр нь бүгд таамаг бөгөөд зарим таамаг бүр захиалагчтай. Тухайлбал, "Ахынхаа нэрийг сайд болох хүн гээд, жагсаалтан дунд оруулаад биччих" хэмээнэ. Үүнийг "Бор шувуу нисгэх" гэх бөгөөд сайд болох эсэх нь хамаагүй, "Сайдад яригдаж байна лээ" гэх чимээ тэдгээр захиалагчдад хэрэгтэй.

МАН-ын Удирдах зөвлөлөөс нэрсийг гаргана. Зарим мэдээллийн хэрэгсэл Удирдах зөвлөл дэх эх сурвалжаасаа хэн яригдаж байгааг сэм асууна. Нөгөөдүүл ч нэрс хэлэх нь бий боловч, энд чин үнэнчээр хандахаасаа илүүтэй эрх ашгийн өмнөөс бодож хариулна. Мэдээж шүү дээ, чихэнд шивнэсэн үгс нь хар дээр цагаан мөр буулган бичигдэж, олон түмэнд хүрэхийг улстөрчид мэдэлгүй л яахав.

Сайдад "нэр дэвшигчид" гэмгүй бор шувуу нисгээд зогсохгүй, хар пиар хийх нь ч бий. Өөрийнх нь санаархаж буй албан тушаалд өрсөлдөгч нь өөрийг нь давж гарах хэмжээнийх байвал түүнийг "балбуулна". Ерөнхий сайд, МАН-ын даргын анхааралд өртөх хүртлээ Засгийн газрыг матаж, эсвэл магтана. Засгийн газрыг гэнэтхэн муулаад л, элдвээр бичээд эхэлвэл анзаараарай. Түүний цаана хэн байж болох вэ?

"Энэ бүхнийг сэтгүүлчид хийж, тэдэнд худалдагдаж байгаа" гэж та хэлэх байх. Тийм ч бий, үгүй ч бий. Ихэнхдээ эзэн биегүй сайтууд, сошиал хуудсууд буюу фэйсбүүк пэйжүүд ард нь байдаг.

Тиймээс Та баттай мэдээллийн эх сурвалжид итгэх нь зүйтэй. Баттай мэдээллийн эх сурвалж гэдэг нь хаяг нь тодорхой, холбоо барих холбогдох эзэнтэй, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, үл итгэм гарчгуудаар таныг гайхшруулдаггүй, аливаа мэдээ нийтлэлийг нийтэлсэн эзэн бие нь тодорхой мэдээллийн сайтуудыг хэлж байгаа юм.

Ханбогд хороололд гарсан галд хөгжлийн бэрхшээлтэй иргэн өртөж амиа алджээ
Ханбогд хороололд гарсан галд хөгжлийн бэрхшээлтэй иргэн өртөж амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.