Хоолзүйчдийг сонгон шалгаруулж авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоолзүйчдийг сонгон шалгаруулж авна

/2022.08.26/: Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/336 дугаар тушаалаар ерөнхий боловсролын 30 сургуульд хоолзүйч ажиллуулах, хоолзүйчийг хөрвүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн.

Иймд дараах ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн хоолзүйч”-ээр мэргэшиж, тухайн сургуульд 5-аас доошгүй жил тогтвортой ажиллах хүсэлтэй оролцогчдыг бүртгүүлэхийг урьж байна. Үүнд:

  1. Нийслэлийн ерөнхий боловсролын далдугаар тусгай дунд сургууль /Баянгол дүүрэг/
  2. Нийслэлийн ерөнхий боловсролын тавин тавдугаар тусгай дунд сургууль /Баянзүрх дүүрэг/
  3. Нийслэлийн ерөнхий боловсролын зуун арван зургаадугаар тусгай дунд сургууль /Сүхбаатар дүүрэг/
  4. Нийслэлийн ерөнхий боловсролын хорин тавдугаар тусгай дунд сургууль /Сүхбаатар дүүрэг/
  5. Нийслэлийн ерөнхий боловсролын жаран гуравдугаар тусгай дунд сургууль /Хан-Уул дүүрэг/

Сонгон шалгаруулалтад оролцогч дараах мэргэжлээр төгссөн байна. Үүнд:

  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
  • Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
  • Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй /Хүнс суурьтай мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй/

Оролцогчид дараах материалыг [email protected] цахим хаягаар /нэг PDF файл болгосон байна/ дээр дурдсан хугацаанд ирүүлнэ үү. Үүнд:

  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Өргөдөл /ерөнхий боловсролын сургуульд хоолзүйчээр ажиллах шалтгаан, ажлын төлөвлөгөө, аль ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй тухайгаа тодорхой бичих/;
  • Бакалаврын болон түүнээс дээших зэргийн диплом, дүнгийн хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх бичиг баримтын хуулбар.

Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулна.

1-р шатны шалгаруулалт: Оролцогчдын ирүүлсэн бичиг баримтын бүрдлийг хянаж, өргөдөл, анкеттай танилцана.

2-р шатны шалгаруулалт: 1-р шатны шалгаруулалтад бичиг баримтын шаардлага хангасан оролцогчдыг хоёр дахь шатанд ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан оролцогчдоос дээрх ерөнхий боловсролын сургуулиуд сонгож, ажлын байраар хангана. Шалгаруулалтын дүнг тухайн иргэний цахим хаягаар хариу мэдэгдэж, сургуулийн хоолзүйчийн хөрвүүлэх сургалтад хамруулна.

Бүртгэлийн хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр 01-ний өдрийг хүртэл

Эх сухвалж: Боловсролын ерөнхий газар

Таеквондогийн ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ
Таеквондогийн ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.