Таеквондогийн ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таеквондогийн ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ

/2022.08.26/: Вьетнам улсын Хо Ши Мин хотод таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-27-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээнд Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Тэмүүжин, Д.Батнасангийн удирдлага дор 28 тамирчин хүч үзэж буйгаас өсвөр үе ангилалын хөвгүүдийн 33 кг-ын жинд Ж.Жаргалан, 57 кг-д Т.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнийг Монгол улсаас олон улсын шүүгч Т.Уянга, Д.Лхагвадорж нар дэнсэлж байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Запорожжиа атомын станцын зургаан реактор ажиллахгүй байна
Запорожжиа атомын станцын зургаан реактор ажиллахгүй байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.