“Оролцоо“ төслийн нээлт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оролцоо“ төслийн нээлт боллоо

5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

/2022.08.26/: Залуусыг ажил хөдөлмөр бэлтгэх "Оролцоо" төслийн III ээлжийн нээлтийн үйл ажиллагаа Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд боллоо.

Монгол Улсын Засгийн газраас залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх зорилгоор “Оролцоо” төслийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батцэцэг, ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай, Гадаад харилцаа, сургалт, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Г.Мөнхнасан болон холбогдох албаныхан оролцлоо.

11 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Тус төслийн III ээлжийн бүртгэл энэ сарын 16-22-ыг хүртэл үргэлжилсэн бөгөөд Улаанбаатар хот, 21 аймгийн 233 залуу Олон Улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт 14 хоногийн турш байрлаж, сургалтад хамрагдах юм.

Уг төсөл нь залууст эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой билээ.

12 хүн ба гадаа нарын зураг байж магад

6 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

4 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам

Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.