Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...

/2022.08.26/ Өнөөдөр болох үйл явдлын тойм мэдээг хүргэж байна.

8.30 цагт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд “The Ulaanbaatar International Congress of Endocrinology and Diabetes 2022” олон улсын хурал болно.

8.30 цагт Монгол-Солонгосын Политехник коллежийн хурлын танхимд мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, хувийн хэвшлийн оролцоо, хөдөлмөрийн зах зээл, шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх зөвлөлдөх уулзалт болно.

10.00 цагт “Мишээл экспо” төвд "ТУРК ЭКСПО-2022" үзэсгэлэн худалдаа эхэлнэ. Утас: 70100919, 99990764, 91040303

10.00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллагаас ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаж, мах экспортлох боломжтой болсон 11 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн лацыг авч, экспортын бэлтгэл ажилд хяналт тавина. Утас: 91989890

Спортын төв ордонд

10:00 цагт Спортын төв ордны гуравдугаар давхарын 303 тоот өрөөнд Энэтхэгийн Ченнай хотод болсон дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн шагнал гардуулах ёслол болно.

10:30 цагт Спортынн төв ордны гуравдугаар давхарын 303 тоот өрөөнд ОХУ-д болсон “Азийн хүүхдүүд-2022” наадамд өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдыг хүлээн авч шагнал гардуулах ёслол болно.

Ус дахин боловсруулах үйлдвэр баригдсанаар цэвэр усны нөөц 83 хувиар нэмэгдэнэ
Ус дахин боловсруулах үйлдвэр баригдсанаар цэвэр усны нөөц 83 хувиар нэмэгдэнэ
 
“Хувцас загварын салбарын форум“ зохион байгуулагдлаа
“Хувцас загварын салбарын форум“ зохион байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.