Аврах ангийн алба хаагчид Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аврах ангийн алба хаагчид Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ

/2022.08.23/: Аврах ангийн “Ахлагчийн зөвлөлөөс” хоёрдахь жилдээ “Эх дэлхийгээ хайрлая” уриалгыг дэвшүүлэн, сайн дурын ажлыг зохион байгуулжээ.

Энэ хүрээнд Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш хошуу хүртэл 3км зайд туул голын салаа, эрэг дагуух иргэдийн хаясан хог хаягдлыг ангилан цэвэрлэж, 7 тонн орчим хог хаягдлыг БЗД-ийн 11-р хорооны хогны автомашинд ачуулж ажилласан юм.

Ахлагчийн зөвлөл нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн асуудал, албандаа хандах хандлагыг төлөвшүүлэх, сайн дурын олон талт ажлуудыг зохион байгуулж байна гэж Аврах ангиас мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Боловсролын салбар дахь авлигыг таслан зогсоох ХАМТАРСАН ЗӨВЛӨМЖ гаргажээ
Боловсролын салбар дахь авлигыг таслан зогсоох ХАМТАРСАН ЗӨВЛӨМЖ гаргажээ
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.