Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл өнөөдрөөс эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл өнөөдрөөс эхэлнэ

/2022.08.19/ Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл өнөөдөр буюу наймдугаар сарын 19-наас эхэлж байна. Зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia системтэй хамтран улсын хэмжээнд цахимаар зохион байгуулах юм.

Ингэснээр энэ сарын 26-30-ны өдрүүдэд таны хүүхэд аль сургуулийн аль анги, бүлэгт хуваарилагдсаныг таны утсанд мессеж илгээн мэдэгдэх ажээ.

Ингээд Боловсролын ерөнхий газраас гаргасан ЕБС-ийн нэгдүгээр ангийн хүүхдүүдийг хэрхэн бүртгүүлэх талаар заавар, зөвлөмжийг хүргэж байна. Та хүүхдээ цахимаар бүртгүүлэхийн тулд:

  • E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
  • "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  • Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  • Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  • Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм" товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

“JCI” байгууллагын ерөнхийлөгч Архенис Ангулог хүлээн авч уулзав
“JCI” байгууллагын ерөнхийлөгч Архенис Ангулог хүлээн авч уулзав
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.