#MeToo: Хятадын од Крис Ву хүчингийн хэрэг хийсэн болох нь тогтоогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

#MeToo: Хятадын од Крис Ву хүчингийн хэрэг хийсэн болох нь тогтоогдлоо

/2021.8.17/ Хятад-Канадын поп од Крис Ву даваа гарагт хүчингийн хэрэг хийсэн болох нь тогтоогдлоо гэж Бээжингийн прокурорын газраас мэдээллээ.

Одоо 30 настай Ву-г Бээжингийн цагдаагийн газраас долоодугаар сарын 31-нд хүчингийн хэрэгт сэжиглэн баривчилсан байжээ. Түүний хэрэг Хятадад нэлээд хүчтэй өрнөж буй MeToo хөдөлгөөний нэг жишээ болон сошиалаар хүчтэй яригдаж эхэлсэн тул ийнхүү баривчилсан байжээ.

Хятадын томоохон вэбсайт болох Вэйбо дээр нэрээ нууцалсан нэгэн эмэгтэй, Крис Вугийн гэрт согтуу байх үед нь түүнийг хүчиндсэн хэмээн мэдээлжээ. Тухайн үед бүсгүй дүрийн сонгон шалгаруулалтын ярилцлагад орж байжээ. Мөн тэр үед 17 настай, Хятадын Олон Улсын харилцааны их сургуульд оюутан байсан хэмээн мэдээлсэн байна.

Үүгээр зогсохгүй дахин хоёр ч эмэгтэй Крис Ву өөрсдийг нь хүчиндсэн хэмээн мэдээлэл өгсөн аж.

Крис Ву нь хятадад төрсөн боловч Канадын иргэншилтэй, Солонгос-Хятадын поп хамтлаг ЕХО-ийн гишүүн байсан. 2014 оноос ганцаарчилсан уран бүтээл туурвих болсон юм. Алдартай байсан тэрээр Burberry брэндийн Хятад дахь төлөөлөгч байсан боловч долоодугаар сард тархсан хүчингийн хэргийн мэдээллийн дараа олон хамтрагч нь түүнээс нүүр буруулжээ.

Жишээлбэл, Louis Vuitton, Италийн тансаг зэрэглэлийн Bulgari, Хятадын гоо сайхны брэнд Кан нар харилцаагаа тасалсан байна. Мөн дуунуудыг нь байршуулсан сайтууд болон 51 сая дагагчтай Вэйбо дээрх хуудсыг нь устгажээ.

Эх сурвалж: CNN

Нисгэгч эмэгтэй нислэг үйлдэх үедээ онгоцоо зогсоосон нь ҮНЭН үү
Нисгэгч эмэгтэй нислэг үйлдэх үедээ онгоцоо зогсоосон нь ҮНЭН үү
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.