Нисгэгч эмэгтэй нислэг үйлдэх үедээ онгоцоо зогсоосон нь ҮНЭН үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нисгэгч эмэгтэй нислэг үйлдэх үедээ онгоцоо зогсоосон нь ҮНЭН үү

/2021.08.17/ Өнөөдөр буюу наймдугаар сарын 17-нд нийгмийн сүлжээнд, дан ялангуяа жиргээчдийн эргэн тойронд Монгол нисгэгч эмэгтэй Кабулаас Катар хүрэх нислэг үйлдэх үедээ онгоцоо зогсоож 640 дүрвэгч иргэнийг онгоцондоо авч явсан гэсэн мэдээлэл түгээд буй.

Иргэд ч энэ мэдээнд итгэж, магтаж сайшаасан сэтгэгдлийг ар араас нь илгээж байгаа нь харагдаж байна.

Харин мэдээлэл үнэн эсэхийг Fact Check Mongolia нягтлахад тус мэдээ ХУДАЛ болох нь батлагджээ.

  1. Тус мэдээг твиттерт анх жиргэсэн хэрэглэгч П.Баттулгуур эх сурвалжаа Эдмонд Дантес хэмээсэн. Энэ нь эх сурвалж бус алдарт А.Дюма зохиолчийн "Монте Кристо гүн" зохиолын гол дүрийн баатар билээ. Энэ талаараа твиттерийн хэрэглэгч П.Баттулгуур хошигнол болгон нийтэлсэн хэмээн хэлсэн байна.
  2. Ганбаатарын Гантуяа нь АНУ-ын нисэх хүчинд ажилладаг бөгөөд түүний зураг нь 2019 онд нийтлэгдэж байсан ажээ.

Аливаа мэдээлэл үнэн эсэхийг сайтар нягталж байж цааш түгээх хэрэгтэй юм.

Эх сурвалж: Fact Check Mongolia

ЭМЧ: Хорт хавдар үүсгэдэг шалтгаан юу вэ?
ЭМЧ: Хорт хавдар үүсгэдэг шалтгаан юу вэ?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.