
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртээгүйдээ бухимдаж, Норвеги улсыг доромжилсон үг хэллэгээр шүүмжилжээ. Тэрбээр мөн Норвегийн иргэдийг АНУ-д цагаачлан ирэхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн байна.
Трамп аравдугаар сарын 25-нд Мичиган мужийн Порт-Хюрон хотод болсон сонгуулийн сурталчилгааны арга хэмжээний үеэр Норвегийг англи хэлний бүдүүлэг, доромж утгатай “shit house country” хэмээн нэрлэжээ. Үүнийг утгачлан орчуулбал “завхарсан улс” гэх мэтээр буулгаж болох ч эх хэллэг нь үүнээс ч бүдүүлэг өнгө аястай юм.
Мөн цагаачлалын асуудлаар ярихдаа, “Би Нобелийн шагнал аваагүй учраас Норвегиос хэнийг ч хүсэхгүй байна” хэмээн мэдэгджээ.
Трамп өмнө нь Гаити, Ливи, Сомали, Йемен зэрэг улсыг мөн адил доромжилсон үгээр тодорхойлж байсан аж. Энэ удаа тэрбээр Норвегийг шүүмжлэхдээ Нобелийн энх тайвны шагналтай холбоотой хувийн бухимдлаа ил тод илэрхийлсэн байна.
Гэхдээ Трампын хэлсэн үг АНУ-ын засаг захиргаа Норвегийн иргэдэд чиглэсэн цагаачлалын шинэ бодлого баталсан гэсэн үг биш юм.
Норвеги бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийн өндөр орлоготой орнуудын тоонд багтдаг. Харин Нобелийн энх тайвны шагналыг Норвегийн нийслэл Осло хотод төвтэй Норвегийн Нобелийн хороо олгодог аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.