Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана
 

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн Хууль зүйн байнгын хороо болон гурван ажлын хэсгийн хуралдаан товлогджээ.

Хууль зүйн байнгын хороо

Тус байнгын хороо Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцахаас гадна Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгээр хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын 2027 оны төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлгээр хэлэлцэх юм.

Үүнээс гадна байнгын хорооны тогтоолын төсөл, журамд өөрчлөлт оруулах, хугацаа сунгах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болон ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэнэ.

Ажлын хэсгүүд

УИХ-ын даргын 2026 оны 396 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2027 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдана.

УИХ-ын даргын 2025 оны 518 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ.

Харин УИХ-ын даргын 2026 оны 312 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх юм.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Тус байнгын хорооны хүрээнд Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана.

Дэлгүүрийг нь дээрэмдсэн этгээдийг цагдаа иртэл шар айргаар дайлжээ
Дэлгүүрийг нь дээрэмдсэн этгээдийг цагдаа иртэл шар айргаар дайлжээ
 
Прага хотод олон нийтийн хэвлэл мэдээллийг төрөөс санхүүжүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэн жагслаа
Прага хотод олон нийтийн хэвлэл мэдээллийг төрөөс санхүүжүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэн жагслаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.