Дэлгүүрийг нь дээрэмдсэн этгээдийг цагдаа иртэл шар айргаар дайлжээ
 

Дэлгүүрийг нь дээрэмдсэн этгээдийг цагдаа иртэл шар айргаар дайлжээ

Тайландын Чонбури мужийн Паттая хотод 27 настай Каннянат Хантхахон хэмээх эмэгтэй 2026 оны аравдугаар сарын 18-ны үүрээр Жомтьен далайн эргийн ойролцоох ресторанд найзынхаа хамт хооллож байхдаа өмнө нь өөрийнх нь кофе шопыг дээрэмдсэн гэж үзэж байсан эрэгтэйг олж харжээ.

Түүний ажиллуулж байсан CC Smile Coffee кофе шопт наймдугаар сарын 1-нд хулгайн хэрэг гарч, гар утас, JBL чанга яригч, кофе нунтаглагч, хяналтын камер, кофе жинлүүр болон кофе найруулах хоёр хэрэгсэл алдагдсан байв. Хохирлын хэмжээг 40,000 гаруй тайланд батаар тооцжээ.

Эмэгтэй найзтайгаа хамтран хөрөнгө оруулж байгуулсан кофе шоп нь хулгайн улмаас учирсан хохирол, санхүүгийн хүндрэлээс болж үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн гэж ярьсан байна.

Шар айргаар дайлж, цагдаа иртэл ярилцжээ

Эмэгтэй сэжигтэн гэж таньсан хүнээ шууд барих гэж оролдсонгүй. Харин хамт ширээнд суухыг урьж, шар айраг захиалан өгчээ. Ингэснээр түүнийг сэжиг төрүүлэлгүйгээр ойр байлгаж, зугтахаас нь сэргийлэхийг зорьсон байна.

Тэрээр ярилцаж байх зуураа рестораны ажилтнуудад цагдаад мэдэгдэхийг нууцаар хүсжээ.

Аравдугаар сарын 18-ны өглөөний 03:30 цагийн орчимд Паттая хотын цагдаа нар дуудлагын дагуу ирж, 42 настай эрэгтэйг саатуулсан байна. Тухайн үед ойр байсан хүмүүс ч цагдаа иртэл сэжигтнийг тогтоон барихад тусалжээ.

Цагдаа нар түүний мэдээллийг шалгахад хулгайн хэрэгтэй холбоотой хүчинтэй баривчлах захирамж байсан бөгөөд бусад хүмүүс ч ижил төрлийн хулгайн хэргийн хохирогч болсон байж болзошгүй талаар мэдээлжээ.

Т.Бат

Ц.Сандаг-Очир: Газарзүйн байршил, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хохирол тооцох боломжгүй байна
Ц.Сандаг-Очир: Газарзүйн байршил, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хохирол тооцох боломжгүй байна
 
ТОЙМ | Ногдол ашиг буцаж, төсвийн ил тод байдал гацаж,  амлалт уралдсан долоо хоног
ТОЙМ | Ногдол ашиг буцаж, төсвийн ил тод байдал гацаж, амлалт уралдсан долоо хоног
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.