Б.Найдалаа: Эрчим хүчний салбар улстөржих салбар биш
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Найдалаа: Эрчим хүчний салбар улстөржих салбар биш

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Эрчим хүчний салбарыг улстөржүүлэх, зориудаар гүтгэж байна. Хараат болгох гэлээ, нууцаар аукцион зохион байгууллаа гэх юм. Үүнд харамсаж байна. Эрчим хүчний салбар улстөржих салбар биш.

2019 онд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дуудлага худалдаагаар явуулах хуультай болсон ч хэрэгжээгүй. Нэг ч төслийг явуулахгүй гацаасан байсныг Н.Учралын Засгийн газар амилуулж, таван аймагт амжилттай аукцион зохион байгууллаа. Энэ бол Монгол Улсын эрчим хүчний салбарын түүхэн үйл явдал.

Яг энэ зарчмаар дахиад таван газар аукцион зарласан нь хараат байдлаас гарах зорилготой. Нууцаар явах ямар ч боломжгүй. Яагаад бид эрчим хүчний хувьд хараат болж болохгүй юм бэ. Үүнийг зориудаар улстөржүүллээ.

Хэрэгжиж байгаа таван багцыг задалвал,

  • Одоо хэрэгжиж байгаа 5 аймгийн төсөл
  • Азийн хөгжлийн банктай хамтраад баруун 3 аймагт
  • Дундговь аймагт Олон улсын санхүүжилтийн корпорацтай хамтрах салхины станцын төсөл
  • Оюутолгойн эрчим хүчний хэрэглээг хангах 3 багц төсөл
  • Найман аймгийн 21 суманд нээлттэй сонгон шалгаруулалт тус, тус нээлттэй явагдаж байна гэлээ.
Ерөнхий сайд Н.Учралын ээжийн сургуульд 9 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн нь баригдав
Ерөнхий сайд Н.Учралын ээжийн сургуульд 9 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн нь баригдав
 
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.