Ерөнхий сайд Н.Учралын ээжийн сургуульд 9 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн нь баригдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Н.Учралын ээжийн сургуульд 9 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн нь баригдав

Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий буюу түүний ээж Ж.Цэцэгмаагийн нэр дээр байх “Их Засаг Кингс Скүүл” болон "Шинэ санаа", "Империал" зэрэг сургуулиудад төсвөөс 9,8 тэрбум төгрөг төсөвлөсөн байжээ. Үүнийг Боловсролын яамнаас зарласан ачаалал тэнцвэржүүлэх, төрөлжүүлэх чиглэлийн санхүүжилт байсныг холбогдох албадын мэдээллээс харж болно.

Уг санхүүжилтыг төрөлжүүлэх чиглэлд “Их Засаг Кингс Скүүл”-д 7,2 тэрбум төгрөгийг олгохоор төсөвт хуваарилсан байна. Эдгээр сургуулиуд нь бүгд Ерөнхий сайд Н.Учралын шууд хамаарал буюу түүний ээж Ж.Цэцэгмаагийн нэр дээр байдаг аж.

Ашиг сонирхол, авилга албан тушаалын шууд шинжтэй уг төсөвт санхүүжилттэй холбоотой асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан чимээгүй байсан нь сонирхолтой. Хэдхэн хоногийн өмнө Н.Учрал Ерөнхий сайд улс оронд мөнгөгүйн зовлон их байгааг гайхаж, төрийн өмчийн компаниудыг хувьчлаад зогсохгүй 25 байгууллагыг төсвөөс гаргаж 400 гаруй төрийн албан хаагчийг гудамжинд гаргахаа зарлаад байв. Гэтэл өөрийн хамаарал бүхий компанидаа төсвийн хөрөнгөөр тэрбум, тэрбумын санхүүжилт олгуулахаар тусгасан байсан нь шударга ёсонд хэр нийцэх вэ.

Ойрын өдрүүдэд Ерөнхий сайд Н.Учрал УИХ-д төсвийн тодотгол оруулж ирсэн. Энэ нь иргэдээс бараг 40 гаруй их наяд төгрөг бүрдүүлэх агуулгатай тодотгол юм. Гэтэл тэрээр өөрийн хувийн шахуу сургуульдаа төсвөөс 10 орчим тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэг авахаар болсон нь түүний улс төрийн замналд том асуудал бий болгочихов уу гэж харж байна.

Б.Өгөдэй

Э.Батшугар: Эмийн зардлын дарамтыг бууруулахад онцгой анхаарна
Э.Батшугар: Эмийн зардлын дарамтыг бууруулахад онцгой анхаарна
 
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.