Т.Аубакир: Фашист гэмт хэрэг УИХ-ын гишүүн үйлдэж байгаад харамсаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аубакир: Фашист гэмт хэрэг УИХ-ын гишүүн үйлдэж байгаад харамсаж байна

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Гадаад бодлогын яамыг Т.Аубакир сайдаар удирдуулахгүй байх саналтай байгаагаа илэрхийлсэн.

Харин энэхүү асуудалт ГБХНХ-ын сайд Т.Аубакир дараах хариултыг өглөө.

Энэ тухай тэрээр "Монголын парламентийн түүхэнд хараар бичигдэх үйл явдал болж байна. Дэлхийн улс орнууд жигшин зэвүүцдэг ялгаварлан гадуурхах фашист гэмт хэргийг УИХ-ын гишүүн хийж байгаад маш их харамсаж байгаа.

Мэдээж зарим хуулийн байгууллагууд ажиллаж байгаа. Манай аймгаас сонгогдсон дөрвөн гишүүн хандах газарт нь хандсан. Яах нь хууль хүчний байгууллагын асуудал.

Хүмүүсийн нэр дурдахыг би харсан. Тэдгээр иргэдээр дамжуулаад өнөөдөр Монгол улсад ажиллаж амьдарч буй маш олон залуус, хүүхдүүдийг гутаан доромжилж байна. Тийм учраас арга хэмжээ авах ёстой байгууллагууд нь аваад явах байх" гэлээ.

Ши Жиньпин, Владимир Путин нар Хойд Солонгостой хамтын ажиллагаагаа БЭХЖҮҮЛНЭ гэв
Ши Жиньпин, Владимир Путин нар Хойд Солонгостой хамтын ажиллагаагаа БЭХЖҮҮЛНЭ гэв
 
Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийн ажил 70 хувьтай байна
Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийн ажил 70 хувьтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.