Ши Жиньпин, Владимир Путин нар Хойд Солонгостой хамтын ажиллагаагаа БЭХЖҮҮЛНЭ гэв
 

Ши Жиньпин, Владимир Путин нар Хойд Солонгостой хамтын ажиллагаагаа БЭХЖҮҮЛНЭ гэв

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Хойд Солонгос улс үүсгэн байгуулагдсаны 78 жилийн ойг тохиолдуулан тус улсын удирдагч Ким Жон Унд захидал илгээн, "стратегийн" харилцаагаагаа цаашид улам бэхжүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Хойд Солонгосын Төрийн төв цахилгаан мэдээний агентлаг KCNA-ийн мэдээлснээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн зургаадугаар сард Пхеньянд хийсэн айлчлал нь хоёр талын харилцаанд "шинэ хуудас" нээснийг дурдаад, харилцаагаа бэхжүүлэн ажиллах нь БНХАУ-ын Эрх баригч Нам болон Засгийн газрын тууштай бодлого гэдгийг онцоллоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр улсын ашиг сонирхолд бүрэн нийцэж буй "иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг" цаашид бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, шинэ, илүү шударга, олон талт байдлаар дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад хувь нэмэр оруулна гэдгээ мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын удирдагч Ким Жон Унд Вьетнам, Лаос, Камбож, Монгол, Швед, Беларусь, Швейцарь, Зимбабве, Сингапур, Экваторын Гвиней зэрэг улсын удирдагчдаас мөн баярын мэндчилгээ ирүүлжээ.

БНХАУ, ОХУ болон Хойд Солонгосын "стратегийн хамтын ажиллагаа" гүнзгийрэх нь бүс нутгийн болон дэлхийн геополитикт дараах үр дагаваруудыг авчрах эрсдэлтэй.

Владимир Путины дурдсанчлан, тэд Барууны буюу АНУ болон түүний холбоотнууд зонхилон тогтоож буй дэлхийн хэмжээний хэв журмыг сөрж, олон талт шинэ хэв журмыг бэхжүүлэхийг эрмэлзэж буй. Энэ нь олон улсын хориг арга хэмжээ, дипломат шахалтаас бие биенээ хамгаалах гол тулгуур болж байгаа юм.

Мөн тэд стратегийн харилцаагаа гүнзгийрүүлснээр АНУ-Япон-Өмнөд Солонгосыг чиглэсэн цэрэг, уул уурхай болон батлан хамгаалахын салбарын эсрэг тактик бодитоор хэрэгжиж эхэлнэ. Энэ нь Солонгосын хойг болон Тайванийн цэргийн армид том эрсдэл учруулах магадлалтай.

НҮБ-ээс Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн эсрэг олон хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч Орос болон Хятадын шууд болон шууд бус оролцоотойгоор дээрх хоригууд үр дүнгүй болох эрсдэлтэй.

Эдгээр гурван улс хамтын ажиллагаа бэхжүүлж буй нь Өмнөд Солонгос болон Японыг батлан хамгаалахын салбарын зардлаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, АНУ-тай цэргийн хамтарсан сургуулилтаа улам бүр өргөжүүлэх, улмаар бүс нутгийн хэмжээнд зэвсэг, техникээ сайжруулах шинэ давалгаа үүсгэх шалтгаан болж байна.

Ж.Сондор

Ерөнхий сайдын “2 кэмбрижийн сургууль” төсвийн мөнгөөр хувийн сургуулийг ивээн тэтгэх арга хэрэгсэл үү?
Ерөнхий сайдын “2 кэмбрижийн сургууль” төсвийн мөнгөөр хувийн сургуулийг ивээн тэтгэх арга хэрэгсэл үү?
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.