
Шри Ланкагийн “Яала” цэцэрлэгт хүрээлэнд усны нөөц багасаж ган гачигт нэрвэгдсэн талаар Reuters агентлаг мэдээллээ.
Усан сангийн нөөц багассантай холбоотойгоор тус цэцэрлэгт хүрээлэн дэх ан амьтад усны машинаар ундаалж байгааг дурджээ.
Иймд тус цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд яаралтай арга хэмжээ авч жуулчид ихээр цугладаг усан цөөрөм болон бусад хэсгийг хаахаар шийдвэрлэжээ. Ингэснээр олон сар бороо ороогүй хүнд нөхцөлд байгаа амьтдад бага ч гэсэн тайван орчин бүрдүүлнэ гэж үзжээ.
Хамгийн олон жуулчин хүлээн авдаг хэсгүүдийг бүтэн сарын турш хаах нь аялал жуулчлалын оргил улирал эхлэхийн өмнө гаргаж буй хүнд шийдвэр гэж Төрийн эрх баригчид мэдэгджээ. Аялал жуулчлал нь Шри Ланкийн хувьд гадаад валютын чухал эх үүсвэр гэдэг. Гэсэн хэдий ч тус улсын эрх баригчид арлын олон бүс нутагт усны менежментийн арга хэмжээ авч байгаа аж. Учир нь Шри Ланка сүүлийн арван жилд тохиолдсон хамгийн хүнд ган гачигтай нүүр тулж, цаашид нөхцөл байдал улам хүндэрнэ гэж бэлтгэж байгаа гэжээ.
Эх сурвалж: Reuters агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.