Эрэн сурвалжлагдаж буй 17 монгол иргэн БНСУ-д орогнож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрэн сурвалжлагдаж буй 17 монгол иргэн БНСУ-д орогнож байна

БНСУ-д гадаадын улс орнуудад гэмт хэрэг үйлдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж буй нийт 110 гадаадын иргэн орогнож байгаа бөгөөд тэдний 17 нь Монгол Улсын иргэн байна гэлээ.

Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн агентлагийн мэдээллийг иш татан Yonhap News Agency өнөөдөр мэдээлэхдээ, 2026 оны наймдугаар сарын 12-ны байдлаар тус улсад гадаадын улс оронд гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж буй 110 хүн байгаа гэжээ.

Иргэншлээр нь авч үзвэл хамгийн олон нь БНХАУ-ын иргэд бөгөөд 40 хүн буюу нийт хэргийн 36 хувийг эзэлж байна. Үүний дараа Узбекистаны 19, Монголын 17 иргэн бүртгэгджээ.

Эх сурвалж: Yonhap News Agency

З.Мэндсайхан: Төсвийн тодотгол хүлээхгүйгээр АХБ-аас зээл авч болно
З.Мэндсайхан: Төсвийн тодотгол хүлээхгүйгээр АХБ-аас зээл авч болно
 
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.