З.Мэндсайхан: Төсвийн тодотгол хүлээхгүйгээр АХБ-аас зээл авч болно
 

З.Мэндсайхан: Төсвийн тодотгол хүлээхгүйгээр АХБ-аас зээл авч болно

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд гадаад зээлийн талаар Сангийн сайд З.Мэндсайхан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр илэрхийлжээ.

Тэрээр “Геополитикийн хүндрэлтэй үед Азийн хөгжлийн банкнаас донор орнуудынхаа эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор төсвийн дэмжлэг болгож өгөх 200 сая ам.долларын зээлийг авах, дээр нь гамшиг болон эдийн засгийн тогтворгүй үед хэрэглэх хэрэглээний зээлийн шугам нээхээр нийтдээ 450 сая ам.долларын асуудал байгаа юм. 250 сая ам.долларыг аваад ашиглана гэсэн үг биш. Эрсдэл үүсвэл төсвийн тодотгол хүлээхгүй шууд дайчлах нөөц болох юм” хэмээлээ.

Мөн "Азийн хөгжлийн банкнаас гишүүн орнууддаа санал болгож байгаа бүтээгдэхүүн буюу 250 хүртэлх сая ам.долларын зээлийн шугам нээх эрх бөгөөд Монгол Улс энэ зээлийг авах бол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлж, шийдвэрүүлэх болно" хэмээн Сангийн яамнаас мэдэгдээд байна.

Энэтхэгт борооны улмаас нүүрсний тээвэрлэлт багасаж, эрчим хүчний хямрал нүүрлэв
Энэтхэгт борооны улмаас нүүрсний тээвэрлэлт багасаж, эрчим хүчний хямрал нүүрлэв
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.