Г.Дамдинням сайд асуудлаа бизнес эрхлэгчид руу бухав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням сайд асуудлаа бизнес эрхлэгчид руу бухав

Хэдхэн хоногийн өмнө “Бензин түгээлт тогтворжино, асуудалгүй болно” гэж мэдэгдэж байсан Г.Дамдинням сайд өчигдрөөс “ШТС-ууд бензин түгээхгүй байна, зарим компаниудын тусгай зөвшөөрлийг цуцална шүү” гэж заналхийлээд эхэллээ.

Манай улсын газрын тосны 1 жилийн хэрэгцээ 2.9 сая тонн, хагас жилийн хэрэгцээ 1.5 сая тонн, 1 өдөрт дунджаар 8000 тонн байдаг. Үүний тэн хагас нь АИ-92 бензиний хэрэглээ.

Сайдын мэдээллэснээс харвал сүүлийн долоо хоногт өдөрт 248-3120 тонн АИ-92 бензин импортоор орж иржээ. Гэтэл манай улсын нэг өдрийн АИ-92 бензины хэрэглээ 2500 тонн орчим юм. Импортын хэрэгцээ нь хүрэхгүй байхад ШТС-уудаар сайд шөнөөр явж “Түгээгч нарыг гэрлээ асаа, шатахуунаа зар” гээд загнаж попорч явна.

Засгийн газраас урт хугацааны бодлого гаргахгүйгээр, гал унтраах маягаар ажилласаар сүүлдээ сайд нь хэдэн импортлогч компаниудын эсрэг иргэдээ турхирч эхэллээ.

Image

Г.Дамдинням сайдын сошиал хаягаас авсан зураг

Нийслэлийн МАН-ын даргын төлөөх тэмцэл ширүүснэ
Нийслэлийн МАН-ын даргын төлөөх тэмцэл ширүүснэ
 
Өнөөдрийн онцлох ФОТО: ДЭЛХИЙН АВАРГА П.МӨРӨН
Өнөөдрийн онцлох ФОТО: ДЭЛХИЙН АВАРГА П.МӨРӨН
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.