
Ирэх есдүгээр сарын сүүлээр нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгууль болно. Нийслэлийн МАН-ын хороо бол МАН-ын дараа орох хамгийн том намын байгууллага. Эрх баригч намын бүх үйл ажиллагаа, сонгууль зэрэгт хамгийн эрх мэдэлтэйгээр оролцдог тус хорооны дарга нь МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дараа орохуйц эрх мэдэлтэй, том лидерүүд байдаг.
Одоогийн намын дарга нь хотын дарга асан Х.Нямбаатар. Нийслэлийн намын хороо 300 гаруй гишүүдтэйгээр хуралддаг бөгөөд дийлэнх нь экс хотын даргын гэх хүмүүс бий.
Эх сурвалжийн мэдээлснээр нийслэлийн намын даргын суудалд хотын шинэ дарга Б.Пүрэвдагва, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нар өрсөлдөх санаатай байгаа гэнэ. Э.Бат-Амгалан сайдын хувьд эртнээс хотын экс дарга Х.Нямбаатартай шөргөөлцөлдөж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиагаар муудаж, энэ суудлыг авахаар санаархаж байсан хүн. Харин энэ удаа ил тод зарлаж өрсөлдөх гэнэ. Харин хотын шинэ дарга Б.Пүрэвдагвын хувьд энэ суудлаа авахгүй бол нийслэл хот гэх том газрыг удирдахад улстөрийн дэмжлэггүй, “шалдан ноён” хэвээр байх бол намын хороонд олон улстөрчийн дэмжлэгтэй Х.Нямбаатар “суудлаа өгөхгүй” гэж өрсөлдөх сурагтай.
COP17 олон улсын хурлын дараа энэ тэмцэл ил гарч эхэлнэ гэж улстөрийн хүрээнд яригдаж байна.
Н.Ука
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.