A.I ботууд арилжааны зах зээлд орж ирлээ
 

A.I ботууд арилжааны зах зээлд орж ирлээ

Бүрэн системчлэгдсэн роботууд арилжаанд орж эхэлжээ. Одоогоор зөвхөн “Анхлан суралцагч” хэмээн нэрлэгдсэн A.I системд суурилсан эдгээр машинуудын зарим сайн гэж үзсэн туршилтууд арилжааны зах зээлд ердөө л долоо хоногт 14 мянган ам.доллар цуглуулсан байна. MyFXBook агентлагийн мэдээлснээр хөгжүүлэгчид эдгээр A.I ботуудыг 3000 ам.долларын хөрөнгө оруулалт бүхий кодоор хөгжүүлж арилжааны зах зээлд “ажиллуулж” туршжээ.

Програм хангамжийн салбарынхныг гайхшруулж байгаа эдгээр роботуудыг 2026 оны 3 сараас эхлэн арилжаанд оролцуулж 1000 ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Улмаар A.I бот энэ оны 8 сар гэхэд арилжааны зах зээлээс 8300 ам.доллар олсон нь даруй 560 хувийн өсөлт юм.

Форбес сэтгүүлийн мэдээлснээр эдүгээ Youtube сувагт “Trading Bot Talks” нэртэй суваг нээгдэж, чамгүй олон хандалт авчээ. Ирээдүйд арилжааны зах зээлд мэдрэмжтэй, туршлагатай мэргэжилтнүүдтэй зэрэгцэн машины тооцоололд суурилсан робот A.I ботуудын орон зай томоор яригдах болж байна.

1,500$-ийн тест

Нэгэн хөгжүүлэгч эр “Би MetaTrader 5 аппликэйшнийг татаж аваад үүнд зөвхөн A.I кодоор хөгжүүлсэн роботуудаа холбосон юм. Миний туршилт гайхалтай үр дүнтэй байлаа. Надад арилжаанд оролцох эхний 1,500$-оо байршуулахад огт эргэлзэх зүйл байсангүй. Мэргэжлийн арилжаачид надад “Консерватив горим”-д мөнгөө байршуулахыг зөвлөж, би ч үгэнд нь оров. Ингээд тооцоолсноос хамаагүй бага буюу эхний өдөр 50$ алдсан ч дараагийн удаа компьютер тооцоолол гайхалтай байж миний байршуулсан хөрөнгө ашигтай арилжаанд оролцоод зогсохгүй эрсдэлийг тооцоолж, мөн аль компани, хөрөнгө оруулалтын багц илүү ашиг олохыг эрэмблэн гаргаж байв. Гэхдээ энгийн арилжаа миний сонирхлыг татаагүй юм. Би илүү түрэмгий, өрсөлдөөн ихтэй тэр хэрээр ашиг өндөртэй арилжаанд дахин 500$ байршуулсан бөгөөд дансны үлдэгдэл тэр дороо хоосорч, арилжаа ч ширүүн өрнөж байлаа. Би минут тутам утсаа шалгаж, тэр хэрээр сандарч байв. Эсрэгээрээ хэдхэн цагийн дараа үр дүн миний бодсоноос сайн байлаа. Тийм ээ, ашгийн өгөөж 400% хүрсэн. Энэ бол миний анхны амжилт бас гайхалтай туршилт байлаа” хэмээн бичжээ.

Хэрэглэгчийн бичсэнээр: Арилжааны хоёр санд консерватив буюу тогтвортой, удаан өсөлтийн болон түрэмгий, хурдан арилжааны санд тус тус 500 болон 1000$-ийг хуваан байршуулжээ. Энгийн хэрнээ эрсдэл багатай сангийн 1000 ам.доллар өдөрт 25 ам.долларын ашиг олж, тэр хэрээр эрсдэлгүй, тогтвортой, мөнгөө алдах айдасгүй байв. Харин илүү “түрэмгий” гэж нэрлэгдсэн өрсөлдөөн ихтэй, эрсдэл өндөртэй сангийн 500 ам.доллар тэр хэрээр савлагаа ихтэй байсан ч ашгийн өгөөж 920 ам.доллар болтлоо өсчээ. Ийм туршилтуудыг хэдэн янзаар хийсэн төдийгүй хамгийн уртдаа 5000 ам.доллар байршуулсан арилжааны сан урт хугацаандаа 247,000 ам.доллар болж өссөн байна.

Т.Бат

Аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допинг илэрлээ
Аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допинг илэрлээ
 
Монголоос хар өрөвтас импортлож БНСУ-д үржлийн популяци сэргээнэ
Монголоос хар өрөвтас импортлож БНСУ-д үржлийн популяци сэргээнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.