
Өнөө жилийн Улсын их баяр наадамд дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн хориотой бодис илэрчээ. Тэрээр Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат бөх юм. Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын мэдээлснээр 2026 оны 7-р сарын 12-ны өдөр Т.Дүүрэнсарангаас тэмцээний үеийн допингийн хяналтын хүрээнд шээсний сорьц цуглуулсан байна.
Ингээд сорьцыг /WADA/ Олон Улсын допингийн эсрэг агентлагт илгээж шинжлүүлэхэд хориглосон бодис болох S1 ангиллын стероид анаболик дростанолоны метоболит илэрчээ. Одоогоор тамирчныг аливаа спортын тэмцээн, уралдаанд оролцохыг хориглосон шийдвэрийг салбар хорооноос гаргаад байгаа юм.
Хэрэв тамирчны хүсэлтээр Б сорьцыг нээлгэж шинжлүүлэх хүсэлт гаргавал нээлттэй аж. А сорьцын сөрөг аналитик илэрц нь дангаараа допинг хэрэглэснийг эцэслэн тогтоохгүй. Тиймээс аймгийн арслан Т.Дүүрэнсаран Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага, Үндэсний бөх болон Сурын харвааны салбар хороонд журмын дагуу гомдол гаргах эрхтэй.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.