
Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд байхгүй албан тушаалд ямар нэгэн томилгооны албан бичиггүй томилогдсон Э.Цогбадрал гэх хүний хууль бус үйлдлийн тухай мэдээллүүд олон нийтийн сүлжээнд гарч ирэх боллоо. Ямар учиртай хүн болох тухай лавлаж цөөн хэдэн мэдээлэл сөхөхөд Э.Цогбадрал гэдэг нь “Сод Монгол” группын босс Ц.Анандбазарын туслах зөвлөхөөр олон жил ажилласан гэгдэх бөгөөд 2024 онд хууль зөрчин Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга гэсэн албан тушаалд очиж байв. Инээдтэй нь уг газарт ийм албан тушаал байдаггүйгээр үл барам тухайн үеийн дарга нар мань эрийг ямар зорилгоор шинэ албан тушаал зохион байж томилсон нь нөгөө л улстөрч, авилга албан тушаалтнуудын газрын наймаатай холбогдохоор. Э.Цогбадрал бүтэн зургаан сарын турш байхгүй албан тушаалд, байх ёсгүй тушаал шийдвэр гаргаж байсан тэрээр “Алтан Дорнод Монгол”-ын гэгдэг Тордайн Ганболдод үйлчилж түүний эзэмшлийн “Тернатур”, “БЛМТУР”, “МДтревел” зэрэг компаниудад Нүхтийн ам орчимд ямар нэг зөвшөөрөлгүй хууль бусаар барилга барих нөхцөл боломжоор хангажээ. Бүхэл бүтэн Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт барилга, байгууламж барих зөвшөөрөл өгч байсан Э.Цогбадрал энэ үедээ ч Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны тамгыг хууль бусаар эзэмшиж, хууль бусаар тамга дарж байсан нь эдүгээ хууль хүчний байгууллагын хараанд өртөлгүй орхигдсон нь гайхалтай.
Э.Цогбадралын угшлийг судалбал Ц.Анандбазартай тун ойрын нэгэн бөгөөд түүний төрсөн ах Э.Галбадрал нь саяхан болсон Ардчилсан Залуучуудын холбооны даргаар сонгогдсон. Ингэхдээ Ц.Анандбазар, “лайвчин” Мөнх-Эрдэнэ нараар суга татуулж, ижил нэр дэвшигчдээ хэл амаар доромжлон янз бүрийн хор найруулсан сурагтай. Э.Галбадрал цагтаа Ц.Элбэгдоржийг дагаж явахдаа Сан Франциско хотын консул, “Мон Атом” төрийн өмчит компанийн дэд захирал, Эрдэнэт ТӨҮГ-ын удирдах албан тушаал зэргийг хашиж байсан. Улмаар сүүлийн үед дүү Э.Цогбадралтай хамтран “Сод Монгол”-ын босс Ц.Анандбазарт тууштай зүтгэх болсон байна. Ингэж л ах дүү хоёрын хамтрал улс төр, бизнесийн томчуудад таалагдаж тэдний бузар, булай бүрийг гүйцэлдүүлэх гар хөл болон хувирчээ.
Ердөө хоёрхон жилийн өмнө Богдын захиргааны газарт олон мянган талбайг хууль бусаар бусдад өмчлүүлэхдээ хууль бусаар тамга тэмдэг дарж явсан Э.Цогбадрал тухайн үед Дархан цаазат газраас хэд орчмыг нь хэдэн төгрөгөөр худалдсан нь асуултын тэмдэг хэвээр үлдсэн. Хэрэв АТГ, хууль хяналтын байгууллага ах дүүсийн мөрөөр орвол нэлээн олон баримт сэлт олдох нигууртай нь дээрх эх сурвалжийн мэдээллээс хангалттай харагдана.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.