
Удахгүй болох Ардчилсан намын Залуучуудын холбооны дотоод сонгуульд нэгэн этгээд нэр дэвшиж байгаа нь “Сод Монгол” группын босс Ц.Анандбазарын баруун гар болох Э.Галбадрал юм. МАН-ын угшилтай ч Ц.Анандбазар юуны учир Ардчилсан нам руу сарвалзах болсон нь учиртай. Тэрээр АН-ыг залуучуудаар нь дамжуулан эртнээс мөнгө, санхүү, бензиний талон мэтээр угжиж ирсэн төдийгүй үүнийгээ өөрийн дотны гар хөл болсон Э.Галбадрал гэгч этгээдээр гүйцэлдүүлж байна. Улмаар Э.Галбадралыг АЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, үүний зэрэгцээ сонгуульд санал өгөх боломжтой гишүүдийг тус бүр 50 сая төгрөгийн бензин талоноор хахуульдаж явааг улс төрийн хүрээнд шүгэл үлээх нэгэн байна.
Улс төрд эргэн улайран шунах болсон Ц.Анандбазар нь Ардчилсан намын залуусын сонгуулийг самраад зогсохгүй хууль ёсоор нэр дэвшигч УИХ-ын залуу гишүүн С.Цэнгүүн рүү ил цагаан утсаар залгаж “Ална тална, чи муу биеэ үнэлэгч” гэх мэтээр цамнаж доромжилсныг дөнгөж сая С.Цэнгүүн гишүүн сошиал хуудастаа лайв хийх үеэрээ хэлэв. Бүхнийг мөнгө гэж харж эрх мэдэлд хүрэхийн тулд юу ч хийж магадгүй Ц.Анандбазар, Э.Галбадрал гэсэн хүмүүс юуны учир эрх хэмжээнээс хэтрэн энэ албан тушаалд шунан зүтгэнэ вэ?
Нам дамжсан эдгээр этгээдүүд хэрхэн холбогдсон нь учиртай. Уг нь Э.Галбадрал бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед төрийн өмчийн хэдэн компанийн захирлын суудлыг оймс шигээ сольж, цүнх баривал хэрхэн дээшээ цойлж болохыг үзүүлсэн төрөлхийн паразит. Тэгвэл Ц.Анандбазарын мөн л ойрын шадар туслах нь энэ Э.Галбадрал гэгч этгээдийн төрсөн дүү Э.Цогбадрал болой. Ингээд л ах дүүсийн холбоосоор тэд ойртож, улмаар нэг нутаг ус болох Булганы холбогдолтой учраас ийнхүү улс төрд бохир тоглох аймшигт гурвал дугуйгаа олсон гэхэд болно. Э.Галбадрал цагтаа Эрдэнэт үйлдвэрийн дэд захирал, Мон Атомын удирдах албан тушаалд Ардчилсан намын хүчээр томорч явсан хүн. Харин эдүгээ намаа сольж Ц.Анандбазарт хүчээ өргөн бохир арга барилаар дахин төрийн өмч зайдагнахаар чичирч яваа нь бүхэнд ил харагдана.
Б.Намуу
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.