Хүүхэд хамгааллын бодлогыг салбар бүрд хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд хамгааллын бодлогыг салбар бүрд хэрэгжүүлнэ

\2024.08.13\

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.

Тус зөвлөл нь хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, төрийн байгуулллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөлж өгөх чиг үүрэгтэй.

Хүүхэд хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Хүүхдийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах нь дан ганц зөвлөл, яамны хэрэгжүүлэх ажил биш. Салбар бүр хүүхэд хамгааллын нэгдсэн бодлоготой байж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагатай байна.

Зохиолч Д.Нацагдоржоор удирдуулсан “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй хөдөлгөөн 1925 онд байгуулагдсан нь Монгол Улсын хүүхдийн байгууллагын үүсэл болсон билээ.

Ирэх 2025 онд 100 жилтэйгээ золгох уг баярыг ёслол төдий тэмдэглэх биш, хүүхэд хамгааллын бодлогоо сайжруулж, хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх зорилт дэвшүүлж байна.

Мөн эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй ажилладаг нийгмийн ажилтан, болон бусад хүний нөөцийг тогтвортой ажиллах боломж нөхцөлөөр хангах замаар чадавхжуулж, мэдлэг, чадвар, ёс зүйг нэмэгдүүлнэ.

Хүүхэд хамгааллын төсвийн зардлыг ил тод болгож, мэдээллийн нэгдсэн сан, салбарын статистикээ нэгтгэж, ил тод болгох үүрэг чиглэл өглөө.

Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурлаа
Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурлаа
 
Өдөрт 7800 гаруй иргэн томуугийн шалтгаанаар эмнэлэгт хандаж байна
Өдөрт 7800 гаруй иргэн томуугийн шалтгаанаар эмнэлэгт хандаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.