СОНГУУЛЬ2024: Хяналтын тооллогыг 100 хувь гараар хийнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛЬ2024: Хяналтын тооллогыг 100 хувь гараар хийнэ

/2024.6.14/ Энэ удаагийн сонгууль мянга гаруй нэр дэвшигчтэй, 19 нам, 2 эвслийн өрсөлдөөнтэй болж байна. Тиймээс сонгуулийн үр дүнг ямар гарах бол, шударга байх уу гэдэг асуулт иргэдэд байна.

Сонгуулийн тухай хуульд сонгуулийн бүх хэсэгт хяналтын тооллогыг гараар хийнэ гэж зааж өгсөн. Тиймээс хяналтын тооллогыг 100 хувь гараар хийнэ гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдээд байгаа билээ.

Санал хураалт дууссаны дараа хяналтын тооллогыг эхлүүлэх бөгөөд завсарлагагүйгээр хийж дуусгана. Мөн санал тоолох үйл явцыг ажиглагч нарын ажиглалт, камерын хяналтан дор явуулна.

Дашрамд сануулахад энэ тооллогыг өмнөх сонгуульд 50 хувьтай хийж байсан.

Авлигатай нам харгалзахгүй тэмцэж, эхлүүлсэн ажлаа дуусгахад Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихийг Хөвсгөлчүүдэд уриаллаа
Авлигатай нам харгалзахгүй тэмцэж, эхлүүлсэн ажлаа дуусгахад Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихийг Хөвсгөлчүүдэд уриаллаа
 
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа