Энэ долоо хоногт Улаанбаатар хотод болох үйл явдлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ долоо хоногт Улаанбаатар хотод болох үйл явдлууд

/2024.05.20/: Энэ долоо хоногт Улаанбаатар хотод болох үйл явдлуудын тоймыг хүргэж байна.

5 дугаар сарын 20-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эхийн алдар одон гардуулна.

5 дугаар сарын 20-нд: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.

5 дугаар сарын 20-нд: “Монгол Улс, Швейцарын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 60 жил“ сэдэвт шуудангийн маркны нээлт ГХЯ-нд болно.

5 дугаар сарын 20-нд: Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Монголын музейн 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Чингис хаан Үндэсний музейд болно.

5 дугаар сарын 20, 21-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

5 дугаар сарын 21-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

5 дугаар сарын 21-нд: “Монгол хүүхдийн хөгжлийн судалгаа-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-д болно.

5 дугаар сарын 21, 22-нд: “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны ээлжит сонсгол болно.

5 дугаар сарын 23, 24-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

5 дугаар сарын 24-26-нд: “Улаанбаатар травэл экспо-2024” аялал жуулчлалын үзэсгэлэн 10 дахь жилдээ “Мишээл экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд гарна.

5 дугаар сарын 24-27-нд: "Тэнгэр" олон улсын бөөгийн фестиваль Хүй долоон худагт болно.

5 дугаар сарын 25-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дуурийг тайзнаа толилуулна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Согтуурсан үедээ нэг иргэнийг хөнөөн, нэг иргэнийг гэмтээсэн хэргийг прокурорт шилжүүлжээ
Согтуурсан үедээ нэг иргэнийг хөнөөн, нэг иргэнийг гэмтээсэн хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.