Орос Украины эрчим хүчний дэд бүтцэд томоохон хэмжээний агаарын цохилт өглөө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос Украины эрчим хүчний дэд бүтцэд томоохон хэмжээний агаарын цохилт өглөө

Rescuers assess the ruins of a building, damaged by a Russian missile attack in Kyiv region, Ukraine on May 8, 2024.

/2024.05.09/: Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр лхагва гарагт шилжих шөнө Украины эрчим хүчний дэд бүтцэд Орос улс "их хэмжээний" пуужингийн цохилт өгсөн нь Оросын арми хэдэн долоо хоногийн турш агаараас довтолсон хамгийн том цохилт болжээ.

Украины Агаарын цэргийн хүчний командлагч Микола Олещукийн хэлснээр, тус довтолгоонд Орос 76 агаарын довтолгооны зэвсэг хэрэглэсний дотор 55 пуужин, 21 нисгэгчгүй онгоц Орос болон Оросын хяналтад байгаа бүс нутгаас хөөргөсөн байна. Украины зүгээс нэг шөнийн дотор 59 зэвсгийг устгасан гэв.

Халдлага нь Украины Полтава, Кировоград, Запорожье, Львов, Ивано-Франковск, Винница мужуудын эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах байгууламжуудыг онилсон гэж тус улсын Эрчим хүчний сайд Херман Халущенко Telegram дээр нийтэлжээ.

Дайралтын улмаас гурван хүн шархадсан бөгөөд тэднийг Киев мужийн эмнэлэгт хүргэсэн байна.

Киевийн цэргүүд фронтын гол шугам, ялангуяа зүүн хэсэгт байр сууриа эзлэхээр тэмцэж байгаа тул Москва сүүлийн нэг сард Украины эрчим хүчний системийг доголдуулах ажлаа эрчимжүүлжээ.

АНУ-ын Конгресс Киевт 61 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэх хуулийн төслийг батлах хүртэл таван сар болох бөгөөд ирэх саруудад фронтын шугамд мэдрэгдэх урт хугацааны хохирол учирч болзошгүй байна.

Эх сурвалж: CNN

Баянзүрх дүүрэг “Залуу инженер“ тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа
Баянзүрх дүүрэг “Залуу инженер“ тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа
 
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив