Баянзүрх дүүрэг “Залуу инженер“ тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэг “Залуу инженер“ тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа

/2024.05.09/: Улаанбаатар хот төдийгүй Улсын хэмжээнд нэн шаардлагатай гүүрэн байгууламж, инженерийн байгууламж, шугам сүлжээ, архитектур зэрэг нарийн мэргэжлээр суралцах сонирхолтой Баянзүрх дүүргийн төгсөх ангийн сурагч нарт зориулж "ЗАЛУУ ИНЖЕНЕР" тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Тэтгэлэг олгохдоо эссе бичлэг, макет боловсруулах зэрэг сурагчдын ур чадвар, оюун ухааны цар хүрээгээс хамаарч 4 хүртэл жилээр олгоно.

Сонирхсон Баянзүрх дүүргийн төгсөх ангийн сурагчид дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст бүртгүүлээрэй.

Инженер сэтгэлгээ, инженерчлэл улс орны хөгжлийг тодорхойлох учраас сурагч, залуусыг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Эх сурвалж: БЗД

Маргааш 23 цагаас эхлэн Цэцэг төвийн замыг хааж, засварлана
Маргааш 23 цагаас эхлэн Цэцэг төвийн замыг хааж, засварлана
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.