Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 дахь дараалласан ялалтаа авлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 дахь дараалласан ялалтаа авлаа

/2024.05.09/: АНУ-ын Флорида мужид өнөөдөр сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийж, гуравдугаар үед буулган авснаар 10 дараалан (дөрөвт нь хүнд цохилт) ялалт байгууллаа.

Түүний өрсөлдөгч өдгөө 36 настай Пуэрто Рико улсын боксчин Альберто Меркадо нь мэргэжлийн рингэнд 17 ялалт байгуулж, зургаа ялагдаж, нэг тэнцсэн тамирчин байв. Сүүлийн зургаан тулааныхаа ердөө нэгт нь ялж, тавд нь ялагдаад байна.

Э.Цэндбаатар энэ ялалтынхаа араас Тайланд улсад тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болох “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээний 63.5 кг-ын жинд өрсөлдөх юм.

Эх сурвалж: БТСУХ

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн нэрийг барьж залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн нэрийг барьж залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна
 
Татвар, нийгмийн даатгалын эрх зүйн цогц орчныг хэрхэн шинэчлэх талаар хувийн хэвшил болон эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонслоо.
Татвар, нийгмийн даатгалын эрх зүйн цогц орчныг хэрхэн шинэчлэх талаар хувийн хэвшил болон эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонслоо.
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.