Борлуулалт буурч байгаа тул Тесла үнээ бууруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Борлуулалт буурч байгаа тул Тесла үнээ бууруулжээ

Tesla Sales Rebound After Steep Price Cuts - The New York Times

/2024.04.22/: Тэрбумтан Илон Маскийн удирддаг цахилгаан машины аварга компанийн борлуулалт буурч байгаа тул Тесла АНУ, Хятад, Герман зэрэг хэд хэдэн томоохон зах зээлд үнээ дахин буурууллаа.

Энэ оны эхний гурван сард дэлхийн хэмжээнд тесла автомашины нийлүүлэлт огцом буурсан тухай мэдээлсний дараа энэхүү алхамыг хийжээ.

Цахилгаан автомашин (EV) үйлдвэрлэгчдийн хооронд үнийн дайн эрчимжиж байгаа бөгөөд ялангуяа Хятадын пүүсүүдийн ширүүн өрсөлдөөн бий болгосон.

Мягмар гарагт АНУ-ын зах зээл хаагдсаны дараа Тесла 2024 оны эхний улирлын санхүүгийн тайлангаа гаргах ёстой.

Ноён Маск хуучнаар Твиттер хуудаснаа нийтэлсэн нийтлэлдээ "Үйлдвэрлэлийг эрэлт хэрэгцээтэй нийцүүлэхийн тулд Теслагийн үнэ байнга өөрчлөгдөх ёстой" гэж хэлсэн байна.

Хятадад тус пүүс шинэчлэгдсэн Model 3-ын анхны үнийг 14,000 юаниар бууруулж, 231,900 юань болгожээ.

Баасан гарагт АНУ-д Model Y, Model X, Model S автомашины үнийг 2000 доллараар бууруулсан байна.

Мөн Европ, Ойрхи Дорнод, Африкийн бусад олон оронд үнийн бууралт болсон гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

Тесла жил гаруйн өмнө ашгийн зөрүүгээр үнийг эрс бууруулснаар EV-ийн үнийн дайныг эхлүүлж байсан юм.

BYD, Nio зэрэг Хятад дахь өрсөлдөгчид хямд загваруудаа худалдаанд гаргаж байхад Тесла хуучирсан загваруудаа шинэчлэхдээ удаашралтай байна. Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Xiaomi мөн өнгөрсөн сард анхны EV-ээ худалдаанд гаргасан нь зах зээлийн өрсөлдөөнийг улам ширүүсүүллээ.

Эх сурвалж: ВВС

Францын Версалийн шилтгээний дуурийн найрал хөгжимчид УДБЭТ-ын тайзнаа тоглолоо
Францын Версалийн шилтгээний дуурийн найрал хөгжимчид УДБЭТ-ын тайзнаа тоглолоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.