/2024.04.22/: 2024 онд “Хүүхэд харах үйлчилгээ”-г зорилтод бүлэг, алслагдсан бүс нутаг, хилийн застав, цэргийн ангид өргөжүүлэн тэлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг түлхүү хамруулан, эцэг эх, асран хамгаалагчдыг хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжоор хангаж, өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Тус зорилгын хүрээнд “Хил Хамгаалах Ерөнхий Газар”, “Батлан Хамгаалах Яам”-тай хамтран ажиллаж Хилийн заставын 120 хүүхдийг, Зэвсэгт хүчний цэргийн ангийн 45 хүүхдийг хамруулахаар тухайн жилийн хамрагдах хүүхдийн квотыг шинэчлэн баталсан.
Батлагдсан хүүхдийн квотод нийцүүлэн үйлчилгээг үзүүлэхээр 04 дүгээр сарын 11-ээс 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд шинээр “Хүүхэд харагчийг бэлтгэх жишиг хөтөлбөр”-ийн дагуу цахимаар “Үндэсний сургагч багш” нартай хамтран 5 өдрийн 40 цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 15 аймаг, 3 дүүргийн Хилийн заставын анги, салбарын 23 хүүхэд харагч, Зэвсэгт хүчний цэргийн ангийн 9 хүүхэд харагч нар хамрагдаж гэрчилгээгээ гардан авсан.