/2024.04.22/: Нигерийн шатрын аварга, хүүхдийн боловсролыг дэмжигч Тунде Онакоя гэгч эр Нью-Йорк хотын Таймс талбайн 60 цаг тасралтгүй тоглосны эцэст хамгийн урт хугацаанд шатар тоглосон рекордыг эвджээ.
Гиннесийн номонд бүртгэдэг байгууллага Онакояагийн оролдлогыг хараахан батлаагүй байгаа бөгөөд бүртгэхийн тулд заримдаа долоо хоног шаардагддаг байна. Гэсэн хэдий Нигерийн олон иргэдийн хувьд 29 настай түүнийг үндэсний баатар гэж тооцдог байна.
Онакоя Африк даяар хүүхдийн боловсролыг дэмжих буяны байгууллагад нэг сая доллар цуглуулахыг оролдож байгаа аж.
Тэрээр 58 цаг тоглохоор төлөвлөж байсан ч 2018 онд Норвегийн Холлвард Хауг Флатебё, Шюр Феркингстад нарын тогтоосон 56 цаг 9 минут 37 секундын амжилтыг давж 60 цаг тоглосон байна.
Онакоя хуучнаар Твиттер гэгддэг X-д хандаж, “Бид тоглох цагаа 60 цаг болгон сунгаж байна. Бид хараахан тоглож дуусах болоогүй байна. Тийм болохоор үргэлжлүүлье. Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа Африкийн хүүхдүүдийн боловсролд зориулж хандив цуглуулах зорилготой. Энэ бол бидний ажлаа дуусгах шалтгаан юм." гэжээ.
Эх сурвалж: CNN