/2024.04.22/: "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран 2024 оны дөрөвдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.
Сургалтад 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн нийт 40 албан хаагчийг хамруулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олны хүчийг дайчлах SASA! аргачлал, ялангуяа SASA!-гийн "Эхлэл", "Ухамсар" үе шатуудын талаар ойлголт, мэдлэг олгосон юм.
Эдгээр сургагч багшаар суралцсан хүмүүс өөрсдийн байгууллагатаа тухайн сурч мэдсэн зүйлсээ зааж, сургах юм байна.
Эх сурвалж: ХГБХХЕГ