Цас их орж байгаагаас цахилгаан дамжуулах шугамуудад гэмтэл гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цас их орж байгаагаас цахилгаан дамжуулах шугамуудад гэмтэл гарчээ

/2024.03.27/: Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны гудамжууд, Их, Бага Наран орчмоор тасралт гараад байна.

Гэмтлийг устгахаар шуурхай үйлчилгээний бригадууд гэмтэл гарсан газруудад ажиллаж байна.

Энэ цагийн байдлаар УБЦТС ТӨХК-ийн 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгч байгаа аж.

Өглөө 08 цагаас хойш нийт 1119 хэрэглэгчийн хандалт авсны 790 хэрэглэгчийн дуудлагад хариу өгч, нийт дуудлагын 30 орчим хувьд ачааллын улмаас хариу өгч чадаагүй байна.

70047004 утас ачаалалтай байгаа тул тасралтаас бусад мэдээлэл лавлагааг Чатбот автоматаас авна уу

Цахилгааны төлбөр, дансны мэдээлэл зэрэг мэдээллийг УБЦТС-ын цахим хуудасны чатбот болон my.tog.mn вэбсайт, цахилгаан хэрэглэгч апп-ийг ашиглахыг зөвлөж байна.

Зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна
Зам талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.