Эрэлттэй мэргэжлийн жагсаалтад төмөр замын үндсэн мэргэжлийг оруулах санал гаргав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрэлттэй мэргэжлийн жагсаалтад төмөр замын үндсэн мэргэжлийг оруулах санал гаргав

/2024.03.05/: Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар Төмөр замын дээд сургуулийн оюутнуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонслоо.

Төмөр замын дээд сургууль нь долоон мэргэжлээр, Төмөр замын политехник коллеж нь найман төрлийн мэргэжлээр сургалт явуулж байна.

Оюутнууд төмөр замын үндсэн мэргэжлийг Засгийн газраас баталдаг эрэлттэй мэргэжлийн жагсаалтад оруулах саналтай байна. Ингэснээр оюутнууд гадаад, дотоодын тэтгэлэгт хамрагдах, сурах, өөрсдийгөө хөгжүүлэх боломж нээгдэнэ гэдгийг хэлэв.

Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт өрнөж буй энэ цаг үед төмөр замчдын мэргэжил эрэлттэй мэргэжил байх ёстой гэдгийг дэд сайд онцлон хэллээ.

May be an image of 8 people and people studying

Түүнчлэн номын сангийн ажиллах цагийг уртасгах, үйлдвэрлэлийн дадлагыг чанартай хийх нөхцөл бололцоогоор хангах, сургуулийн орчинд лабориториудыг олноор байгуулах зэрэг олон асуудлыг дэвшүүллээ.

Уулзалтын төгсгөлд 2024 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах STUDENT DAY 2.0-уулзалтад оролцож, тулгамдаж буй асуудал, санал шийдлээ хуваалцах оюутнуудыг бүртгэлээ.

Тус уулзалтаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн оюутнуудад тулгамдаж буй асуудалд шийдэл дэвшүүлж оюутны хөгжлийг төрөөс дэмжих, хүний эрхэд ээлтэй их дээд сургууль, дотуур байр зэрэг орчин нөхцлийг бүрдүүлэхэд оюутан, залуучуудын санал санаачилга, дуу хоолойг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэх юм.

Эх сурвалж: ЗТХЯ

“Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аян өнөөдрөөс эхэллээ
“Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аян өнөөдрөөс эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.