Г.Ариунбуян: Бүх гарсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ариунбуян: Бүх гарсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ

/2024.01.25/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян:

Галд өртсөн орон сууцны оршин суугчдыг оруулах орон байрны асуудлыг НЗДТГ хариуцаж байгаа. Бид шатсан автомашинуудын хохирлыг барагдуулах талаар хэлэлцсэн. Ер нь буруутай этгээдээр төлүүлэх буюу Дашваанжил ХХК-ний автомашин хөдөлгөөнд оролцох явцдаа ийм эрсдэл учруулсан байж болзошгүй гэдэг асуудлаар хууль хяналтын байгууллага ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны дараа буруутай этгээдээр төлүүлэх асуудал тодорхой болно.

Уг автомашин НИТХ-ийн хурлаар баталсан дүрэм журмыг зөрчин зөвшөөрөлгүйгээр хөдөлгөөнд оролцож байсан нь эхний байдлаар шалгалтаар илэрсэн.

С.Амарсайхан: Газ ачиж явсан автомашин зөвшөөрөлгүй, бүртгэлгүй байсан
С.Амарсайхан: Газ ачиж явсан автомашин зөвшөөрөлгүй, бүртгэлгүй байсан
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.