С.Амарсайхан: Газ ачиж явсан автомашин зөвшөөрөлгүй, бүртгэлгүй байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Газ ачиж явсан автомашин зөвшөөрөлгүй, бүртгэлгүй байсан

/2024.01.25/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:

Өнөөдрийн хуралдаанаар БЗД-ийн 26-р хороонд гарсан ноцтой ослын талаар тодорхой мэдээллийг хийлээ. Хуралдаанаас үүнтэй холбоотой тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

1. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ар гэрт мөнгөн тусламж, тэтгэмж

2. Ослын улмаас түлэгдэж, угаартаж, эмнэлэгт эмчлэгдэж байгаа иргэдийн эмчилгээнд зориулсан тодорхой санхүүжилтийн асуудал

3. Уг гал түймэрт 60 айлын орон сууц өртсөн. Уг орон сууцны нийт айл өрх өнөөдөр зочид буудалд амьдарч байгаа учраас уг орон сууцыг засахтай холбоотой асуудлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэнэ. Мэргэжлийн барилгын компаниудын дүгнэлт дээр үндэслэн засварлана. Ойролцоогоор 1,4 тэрбум төгрөг зарцуулна.

4. Засгийн газрын зүгээс уг орон сууцыг засварлах хугацаанд уг орон сууцны айлуудын түрээсийн байрны зардлыг мөн шийдвэрлэхээр боллоо.

5. Осол гарсантай холбоотой асуудлуудыг мэргэжлийн байгууллагууд болон хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа. Учир шалтгааныг мэргэжлийн үүднээс, хууль дүрэм журмын хүрээнд ямар ажлууд хийж байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийнэ. Газ тээвэрлэж явсан автомашин яагаад бүртгэлгүй, зөвшөөрөлгүй байсан талаарх асуудлууд яригдана. Зориулалтын газ тээвэрлэх аюулгүй байдлыг хангасан автомашин байсан уу гэдэг асуудлыг авч үзнэ. Хэрэв дээрх шаардлагуудыг хангасан юм бол яагаад зөвшөөрөл аваагүй, бүртгэлгүй байсан юм гэдэг асуудлууд байна. Мөн тухайн үед Онцгойгийн автомашинууд орж болохгүй нөхцөл байдал орон сууцны хороолол дунд үүссэн байсан талаарх асуудал, барилга байшингууд зориулалтын дагуу баригдсан байсан уу? зам хаалттай орж болохгүй байсан зэрэг асуудлуудыг шалгаж байгаа.

6. Стандартуудыг мөрдүүлэх, нийгмийн дадал хэвших болгох тал дээр мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулагдана. Уг ажлын хэсэгт бүх шатны эрдэмтэн, мэргэжилтнүүдийг оролцуулна.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.