Японы шүүх Киотогийн анимэйшн студид халдлага үйлдсэн этгээдэд цаазын ял оноолоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы шүүх Киотогийн анимэйшн студид халдлага үйлдсэн этгээдэд цаазын ял оноолоо

An aerial view shows firefighters battling fires at the site where a man started a fire after spraying a liquid at a three-story studio of Kyoto Animation Co. in Kyoto, western Japan, in this photo taken by Kyodo, July 18, 2019.

/2024.01.25/: Японы шүүх пүрэв гарагт 45 настай эрэгтэйг 2019 онд Киото хүүхэлдэйн киноны студийг галдан шатаасан хэргээр цаазаар авах ял оноолоо.

Энэ нь тус улсад сүүлийн 20 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй 36 хүний амийг авч одсон хамгийн том үй олноор хөнөөсөн хэрэг болсон юм.

Гал гарах үед гурван давхар байшинд олон арван хүн байсан бөгөөд гал маш хурдацтай тархаж, олонхи нь зугтаж амжаагүй тухай цагдаа нар мэдэгдэж байв. Амиа алдсан хүмүүс бүгд ажилчид байсан бөгөөд 32 хүн шархадсан байна.

Энэ түймэр нь 2001 онд Токио хотын Кабукичо дүүрэгт 44 хүний аминд хүрсэн зориудаар тавьсан түймрээс хойш тус улсад гарсан хамгийн аймшигт үй олноор нь алсан аллага болсон юм.

Эх сурвалж: CNN

“Кибер аюулгүй байдлын төлөвлөлтийн загвар стандарт-2024” семинар зохион бйгуулагдаж байна
“Кибер аюулгүй байдлын төлөвлөлтийн загвар стандарт-2024” семинар зохион бйгуулагдаж байна
 
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.