“Кибер аюулгүй байдлын төлөвлөлтийн загвар стандарт-2024” семинар зохион бйгуулагдаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Кибер аюулгүй байдлын төлөвлөлтийн загвар стандарт-2024” семинар зохион бйгуулагдаж байна

/2024.01.25/: Цахим хөгжил, харилцаа холбооны яам Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (Жайка)-тай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр “Кибер Аюулгүй Байдлын Төлөвлөлтийн Загвар Стандарт-2024” ээлжит семинарыг зохион байгуулж байна.

Семинарыг нээж ЦХХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат үг хэлэн, Монгол Улсын Засгийн газраас кибер аюулгүй байдлын чиглэлээр баримталж буй стратеги, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Мөн “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийн зохицуулагч Фүживара Аи төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Кибер аюулгүй байдлын чиглэлээр олон улсад хэрэгждэг стандарт, баримт бичгийг таниулах зорилготой энэхүү семинарт төрийн захиргааны онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага, их дээд сургуулийн кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан нийт 100 гаруй албан хаагч оролцож байна.

Эх сурвалж: ЦХХХЯ

АГААР: Яг одоо Улаанбаатарын агаар хүлцэх хэмжээнээс 15 дахин БОХИР байна
АГААР: Яг одоо Улаанбаатарын агаар хүлцэх хэмжээнээс 15 дахин БОХИР байна
 
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.